Увс аймгийн Малчин суманд хадан нуранги үүсчээ
Увс аймгийн Малчин сумын Баянмандал багийн нутаг дэвсгэр болох Улаанбулагт энэ сарын 27-ны өдөр хадан нуранги үүссэн талаарх мэдээллийг нутгийн иргэд цахим хаягтаа оруулжээ. Энэ талаар Малчин сумын багийн даргаас тодруулахад “Хадан нурангид хүн болон мал, амьтан даруулаагүй. Газар хөдлөлтэй холбоотой байж магадгүй гэсэн таамаглалыг нутгийн иргэд гаргаж байна” гэлээ. Тус сумын ЗДТГ-аас иргэдийг анхаарал болгоомжтой байж, байгалийн гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх анхааруулга өгсөн байна.
Энэ сарын 26-нд Ховд аймгийн Зэрэг, Мөст, Дарви суманд гурван удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгдсэн бол энэ сарын 25-нд ОХУ-ын Тува улсад хүчтэй газар хөдөлжээ. Эдгээр газар хөдлөлтийн нөлөөгөөр Малчин сумын Улаанбулагт хадан нуранги үүссэн байж болзошгүй ажээ. Ойролцоогоор нэг тонн гаруй жинтэй, хоёр метр орчим өндөр хад уулаас ховхорч, 100 орчим метр зайд өнхөрч тогтсон байдалтай байна.
Х.ХУЛАН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
tenger nirgeh gj bndaa
Мөргөж мөнгө гуйгаад эхлэх биз
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus
...хадан нуранги үүсчээ... малаа хад нурсан гээч