Гадаад мэдээДЭЛХИЙ

Герман: Иран АНУ-ын шившгийг нь хутгаж байна

Германы канцлер Фридрих Мерц Иран АНУ-ын шившгийг нь хутгаж байна хэмээжээ. Мерц Марсберг хотноо оюутнуудтай уулзаж байхдаа Пакистан руу АНУ-ын албан тушаалтнууд явж ямар нэгэн үр дүнд хүрэлгүй буцаж ирж байгааг шүүмжилсэн байна. Тэрбээр Ираны дайны тал дээр ийм шүүмжлэлтэй үг хэлж байгаагүй юм.

Мерз “Иранчууд маш ухаалаг ажиллаж байна. Эсвэл тэд хэлэлцээ хийхдээ маш муу байх. Америкчуудыг Исламабад руу аялуулж, ямар ч үр дүнгүй буцахад хүргэж байгаагаас нь харвал ийм хоёр л бодол төрж байна. Бүхэл бүтэн үндэстнийг шившгийг Ираны удирдлага хутгах боллоо” гэсэн байна.

АНУ Ираны дайнаас гарах ямар стратеги баримталж байгааг нь ойлгохгүй байгаагаа Мерз илэрхийлжээ. Доналд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойш НАТО гэх мэт барууны холбоотнуудтайгаа АНУ харилцаа муудаад байгаа. Трамп Израилтай хамтран Иранд цохилт өгөхөөр төлөвлөж буйгаа холбоотнууддаа огт мэдэгдээгүй билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button