“Тэрбум мод экспо”-д тарьц, суулгацууд 5-350 мянган төгрөгийн үнэтэй байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа болон хаврын мод тарилтын улирлын нээлт дөрөвдүгээр сарын 25-наас эхэлсэн. Энэ удаагийн экспод нийт 50 аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 25 нэр төрлийн жимсний мод, бут сөөгний тарьц суулгац, үр бордоо, хүлэмж, техник хэрэгсэл, ургамал хамгааллын шийдлүүдийг танилцуулж иргэдэд мэдлэг туршлагаасаа хуваалцаж байна. 20 хоногийн турш үргэлжлэх уг үзэсгэлэн худалдаанд тарьц, суулгац сортоосоо хамааран 35-300 мянган төгрөгийн үнэтэй байна. Тухайлбал,

Голт бор (цагаан): 15000-35000₮
Голт бор (бутлаг): 3500-55000₮
Голт бор (венгерская): 35000-45000₮
Мөнгөлөг жигд: 15000₮
Улаан яргай: 25000₮
Тавилгана: 8000-15000₮
Нарс мод: 40000-55000₮ /сорт, суулгацийн наснаас хамаарна/
Гацуур: 35000-350000₮ / сорт, суулгацийн наснаас хамаарна /

Жимс, жимсгэний бут
Алим (торинуун): 45000-55000₮
Алим (бэсрэг): 55000₮
Шар чавга: 55000₮
Улаан чавга: 50000-65000₮
Ногоон лийр: 50000-65000₮
Шар лийр: 55000₮
Улаан интоор: 25000₮
Хар интоор: 5000-10000₮
Үхрийн нүд: 10000-25000₮
Далан хальс: 15000-25000₮
Бөөрөлзгөнө: 10000₮
Тошлог: 25000-35000₮

“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа 2026 оны 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 20 хоногийн хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнд өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ. Иргэд, аж ахуйн нэгжүүдийг хаврын мод тарилтад идэвхтэй оролцож, ногоон ирээдүйг хамтдаа бүтээхийг уриалж байна.





















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэ нь боломжийн санагдаж байна
Mod tarikh ni mash zuv sanaachlaga
Зарим мод үнэтэй л юм байна даа
Gehdee urt hugatsaandaa ashigtai
Мод тарина гэдэг ирээдүйд хөрөнгө оруулалт
Humuus idevhtei oroltsoh heregtei
Гацуур 350 мянга гэдэг арай өндөр үнэ байна
Zarim ni unee nemsen shig sanagdaj bn
Гэхдээ чанартай суулгац үнэтэй байдаг
Chanartai bol avahad bolno
Монголд ногоон байгууламж их хэрэгтэй
Hotod mod mash dutmag bna
Ийм экспо их зохион байгуулах хэрэгтэй
Irgeded heregtei medeelel bn
Жимсний мод авбал ашигтай юм байна
Ger buliin heregleend goe sanagdaj bn