Европ ОХУ-тай хэлэлцэж доромжлол амсах хэрэггүй гэж Дээд төлөөлөгч Каяа Каллас хэлэв
Европын холбооны Дээд төлөөлөгч Каяа Каллас пүрэв гарагт /2026.04.30/ мэдэгдэл хийхдээ Украины дайныг дуусгахын тулд Европ ОХУ-тай шууд хэлэлцэж доромжлол амсаж хэрэггүй гэжээ. Мөн Москвагийн максималист шаардлагын урхинд орохгүй байхыг тэр Европт уриалсан байна.
Каллас Эстонид айлчилж байхдаа “Бидний харж байгаагаар ОХУ яриа хэлэлцээ хийх ямар ч хүсэлгүй байна. ‘Гуйя бидэнтэй хэлэлц л дээ’ хэмээн доромжлол амсах шаардлагагүй. Харин тэд хэлэлцэж байгаа дүр эсгэхээ больж хэлэлцэхийг хүстэл нь арга хэмжээ авах хэрэгтэй” гэжээ. Европын холбоо энэ талаар тавдугаар сарын 10, 11-нд хэлэлцэнэ гэдгийг тэр дурдсан байна.
Путин НАТО-той дайтахаар шийдэх эсэх нь Европоос хамаарна гэдгийг Каллас онцолжээ. Дайралтаас сэргийлэх арга хэмжээ үнэмшилтэй бол үр дүнгээ үзүүлдэг, харин сул дорой байдлаа харуулбал түрэмгийллийг өдөөдөг гэж Каллас хэлсэн юм.
Ираны дайн эхэлсний улмаас Украины дайныг дуусгах гэсэн хүчин чармайлт зогсонги байдалд орсон. Тэгвэл лхагва гарагт /2026.04.29/ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан юм. Тус дуудлагаар Путин Ялалтын баяраар гал зогсоох талаар Трампт санал болгосон байна.
Эх сурвалж: Euro News















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud