Гадаад мэдээДЭЛХИЙ

Германы канцлерт дургүйцсэн Трамп тус улсаас 5 мянган цэргээ татна

Германы канцлер Фридрих Мерц даваа гарагт /2026.04.27/ хэлэхдээ иранчууд АНУ-д доромжлол амсуулж байна гэсэн юм. Мөн Вашингтон Ираны дайнаас гарахын тулд ямар стратеги баримталж байгааг ойлгохгүй байна гэдгээ тэр илэрхийлсэн. Үүнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уурлаж Германаас цэргээ татна гэж сүрдүүлээд байсан юм.

Тэгвэл Пентагон баасан гарагт /2026.05.01/ мэдэгдэл хийхдээ АНУ Германаас 5 мянган цэрэг татна гэжээ. Энэ алхам нь Трампын удирдлага дор хагаралд ороод буй АНУ, Европын харилцааг хүндрүүлсэн дахин нэг зүйл боллоо. Пентагоны ахлах албан тушаалтан хэлэхдээ, сүүлийн үед Герман улсын үг хэллэгийн сонголт нь зохисгүй бөгөөд ач тусгүй болсон гэжээ. Трамп эдгээр сөрөг үг хэллэгийн эсрэг зөв хариу үйлдэл үзүүлж байна гэж тэр албан тушаалтан хэлсэн байна.

Германд АНУ-ын 35 мянга гаруй цэрэг байрладаг нь Европын бусад аль ч орноос өндөр тоо юм. Пентагон мэдээлснээр цэргээ татах ажиллагаа нь 6-12 цаг үргэлжлэх төлөвтэй байна. АНУ Германаас 5 мянган цэрэг татсаны дараа Европ дахь Вашингтоны цэрэг Украины дайн эхлэхээс өмнөх үеийн түвшинд эргэн ирэх юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Америк Трамп Израйлын Жүүдүүдтэй сайн найз
болчихов.???

Зочин
Зочин

hurgen ni juud

Зочин
Зочин

өмхий оркууд минь живхтэй зөнөг фашистыг л өмөөрхөө больчих

Зочин
Зочин

Германы ерөнхий сайдын тэнэглэл дэндсэн учраас гкрманы хамгийн муу рейтингтэй байгаагийн дээр майн нэгний жагсаалд 350 мянган хүн оролцож Мерцийг огцрохыг шаардсан

Холбоотой мэдээ

Back to top button