Гадаад мэдээДЭЛХИЙ
Аун Сан Су Чиг нэн даруй суллахыг АНУ Мьянмарт уриаллаа

Баасан гарагт /2026.05.01/ Мьянмарын зэвсэгт хүчин тус улсын удирдагч асан Аун Сан Су Чиг тав гаруй хорьсны дараа гэрийн хорио руу шилжүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан түүнийг нэн даруй суллахыг АНУ Мьянмарын зэвсэгт хүчинд уриалсан байна.
Түүний удирддаг Үндэсний ардчиллын төлөөх лиг намд өндөр албан тушаал хашдаг байсан хүн хэлэхдээ, Аун Сан Су Чиг нийслэл Нейпидавт гэрийн хорионд урт хугацаанд байлгах байх гэжээ. 2021 онд Мьянмарын зэвсэгт хүчин төрийн эргэлт хийсний дараа тус намыг хүчээр тарааж, Аун Сан Су Чиг хорьсон билээ. Үүний улмаас Мьянмарт иргэний дайн дэгдэж олон мянган хүн амь үрэгдэн, сая сая хүн нүүн суурьшаад байгаа юм.
Эх сурвалж: AFP















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.