Үйл ажиллагаагаа гэнэт зогсоосон “Spirit Airlines” нөхөн төлбөрөө олгож бараг дуусжээ
Хямд үнэтэй тасалбараараа америкчууд дунд алдартай “Spirit Airlines” бямба гарагт /2026.05.02/ мэдээлэл хийхдээ үйл ажиллагаагаа гэнэт зогсоож байна гэсэн юм. Ираны дайны улмаас нислэгийн түлш их хэмжээгээр нэмэгдсэн гэх мэт шалтгаанаас болж санхүүгийн дарамтад орсон тул тус компани ийнхүү үйл ажиллагаагаа зогсоов.
Үүний улмаас АНУ, Өмнөд Америк болон Карибын тэнгист тасалбар авсан америкчууд болон ажилчид нь гацсан асуудал үүссэн юм. Тэгвэл “Spirit Airlines” компани ням гарагт /2026.05.04/ мэдэгдэхдээ тасалбар хүмүүст нөхөн төлбөр олгож, гацсан ажилчдаа буцаан татах ажлыг бараг дуусгасан гэжээ.
Нислэгийн аналитикийн “Cirium” компанийн тоо баримтаар бол “Spirit Airlines” тавдугаар сарын 15 хүртэл 4 мянга гаруй дотоодын нислэг төлөвлөсөн байсан аж. 2024 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус компани “JetBlue”-тэй нэгдэх саналыг хаасан тул “Spirit Airlines” хоёр ч удаа дампуурал зарласан. Харин энэ удаа санхүүгийн дарамтыг даалгүй үйл ажиллагаагаа бүрэн зогсоов.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Biden yamarch hamaagui shuu hudlaa shaahaa boli
нөхөн төлбөрөө өгч дууссан нь голуу малаа. энэ компани чинь дампуурчлаа трампаас болоод. 17 н мянган хүн ажилгүй боллоо.