НИЙГЭМНийгэм мэдээ
Т.Саруултөгсийг хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц бичлэг нийтлэхгүй байхыг анхаарууллаа
Бүжигчин Төөгөө буюу Т.Саруултөгс сүүлийн үед өөрийгөө өндөр барилгууд дээрээс нисэн бууж байгаагаар AI- аар бүтээж, энэхүү видеогоо өөрийн цахим хуудастаа олон нийтэд нээлттэй байршуулж эхэлсэн. Энэхүү үйлдэл нь мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр шууд хүлээн авах эрсдэлтэй бага, өсвөр насны хүүхдүүд даган дуурайж болзошгүй, буруу алхам хийхэд хүргэх буруу сурталчилгаа болж буй гэж олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв, Кибер аюулгүй байдлын зөвлөлөөс "Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл зүйд аюул учруулахуйц бичлэгийг цахим орчинд нийтлэхгүй, уриалахгүй байхад анхаарч ажиллахыг" анхааруулсан байна.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зөв шүү, ийм төрлийн бичлэг бага насны хүүхдийг аюулд өртүүлэх өндөр эрсдэлтэй
Энэ мэнгэт мөнгөниии төлөөө бөгсөөч гаргаж мэдэх лалар
Далчиганасан шаймий залуу яасан ч завтай ажилгүй юм.
Энэ залуу чинь угаасаа ийм тавитаргүй хүнүү эсвэл баян айлын хүргэн болоод ийм болсон гэлүү??? Баян айлд хүргэн орлоо гээд хийж байх юмаа олж ядах хэрэггүй баймаар, бүх юм нь бэлэн болхоор хэцүү байдаг байх даа
Тэнэг !!!!
Мөнгөндөө сагасан далчигансан бацаантай энд тэнд таарвал өдөж байгаад зодуулчий. Дараа нь харин хэмхэлнээ чамайг.
Gue hen tegeed shuher olj avhiim be shuud zargddag zuil bish shdee