УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН-ынхан УТЗ байгуулсан тогтоолоо цуцалснаар С.Баярцогт генсекийн үүрэг гүйцэтгэгч статусгүй боллоо

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл болон Хяналтын ерөнхий хороо хуралдлаа.

Улс төрийн зөвлөл нь ҮБХ-ны хурлын зохион байгуулалт зэрэг таван асуудал хэлэлцсэн. Харин Хяналтын ерөнхий хороо нь |2026.04.11|-ны Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар шийдвэрлэсэн Улс төрийн зөвлөл байгуулах тогтоолын төслөө хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Ингэснээр АН-ын УТЗ-ийн хуралдаанаар сонгогдсон ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогтын томилгоо хүчингүй болж байгаа юм байна.

ХЕХ нь энэ талаар хэлэлцэх үеэр С.Баярцогт, О.Цогтгэрэл нар "намаа үгүй хийх гэлээ" хэмээн эсэргүүцсэн ч шийдвэр албажсан байна.

|2026.04.09|-нд цахимаар сонгосон АН-ын ХЕХ-ны 15 гишүүн: Д.Ганхуяг, Ш.Түвдэндорж, Д.Цэндсүрэн, З.Энхболд, С.Од-Эрдэнэ, Х.Ержан, Д.Батцогт, Т.Батчулуун, П.Ганхуяг нарын 9 эрэгтэй, Л.Нарантуяа, Ч.Цасчихэр, Д.Үүрийнтуяа, Ц.Одонтунгалаг, А.Долгормаа, А.Жаргал нарын зургаан эмэгтэй гишүүн.

Эргэн сануулахад, ХЕХ-ны даргаар сонгогдсон З.Энхболдыг 20 хоногийн өмнө авлигын хэрэг үйлдсэн хэмээн шүүх тогтоож хоёр жилийн ял оноосон билээ.

Тогтоолыг нь хүчингүй болгосон УТЗ-ийн 34 гишүүнийг дараах линкээс харах боломжтой.

ХЕХ-ны даргаар сонгогдоод удаагүй байхдаа шүүхээс хоёр жилийн ял сонссон З.Энхболдын шүүхийн шийдвэрийг дараах линкээс унших боломжтой

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Явж явж энэ муу тарваган мангас - Зика вирусээс л хамаг муу муухай, мундар бүхэн ундрагатай л болж таардаг шүү дээ !

Зочин
Зочин

Харин тиймээ, хоёулаа л Их хурлаасаа сонгогддог байж, аль нь ч альныгаа хязгаарлаж хориглох чадамж гүй шүү дээ !
Эрүүл ухаанаар сэтгээч ээ !!!

Зочин
Зочин

АН ы Хяналтын Ерөнхий Хорооны шийдвэрээр цаашид ЕНБДаргаар С.Баярцогт ажиллах боломжгүй болж байгаа юм байна. Энэ шийдвэр их зөв ажил болсон бөгөөд Монгол Улсдаа ямарч нэр хүндгүй улстөрчийг АН ын эсрэг Намынхан буюу МАН захиалан Ерөнхийлөгчийн сонгуульд оруулан үнэмлэхүй ялалт авах сонирхолтой байсан. Сонгуульд нэр хүндгүй өрсөлдөгчийг өрсөлдүүлж ялах аргагүй МАН 2 - 3 удаа хийж байсан. Сонгуулийн хуулиар энэ аргыг хуульчлан хорисон байдаг.

Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин
Reply to  Зочин

Баярцогтын ард хүзүүгүй хүүк 2 байгаа

Зочин
Зочин

АН доторх зөрчил улам ил тод болж байна даа

Зочин
Зочин

Нэг шийдвэр гаргаад удалгүй цуцалж байгаа нь тогтворгүй харагдаж байна

Зочин
Зочин

Улс төрийн нам дотооддоо ийм асуудалтай байхад хэцүү юм

Зочин
Зочин

С.Баярцогтын томилгоо ингэж дуусна гэж бодсонгүй

Зочин
Зочин

АН дотоод зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй

Зочин
Зочин

Ийм маргаан намын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө

Зочин
Зочин

Шийдвэрүүд нь байнга өөрчлөгдөөд байвал итгэл буурна

Зочин
Зочин

Улс төр дэндүү замбараагүй харагдаж байна

Зочин
Зочин

Дотоод зөрчлөө шийдэж чадахгүй байж яаж улс удирдах вэ

Зочин
Зочин

Энэ бол зүгээр эхлэл ч байж мэднэ

Зочин
Зочин

ХЕХ-ийн шийдвэр нэлээн нөлөөтэй байна

Зочин
Зочин

АН дотор фракцын тэмцэл явагдаж байгаа нь илт

Зочин
Зочин

Иргэдэд бол ойлгомжгүй л зүйл болж байна

Зочин
Зочин

Намууд дотоод ардчиллаа сайжруулах хэрэгтэй

Зочин
Зочин

Намууд дотоод ардчиллаа сайжруулах хэрэгтэй

Зочин
Зочин

Ийм асуудал давтагдсаар байвал итгэл бүр алга болно

Зочин
Зочин

Хяналтын Ерөнхий хороо нь Улс төрийн зөвлөлөө хүчингүй болгох ямар ч үндэслэл байхгүй ш дээ !!!

Холбоотой мэдээ

Back to top button