УЛС ТӨРУлс төрийн мэдээ
С.Баярцогтыг генсекийн үүрэг гүйцэтгэгч статусгүй болгосон ХЕХ-ны гишүүд
Шүүхээс хоёр жилийн ял сонсож, хоригдсон З.Энхболдын оронд АН-ын ХЕХ-ны даргын үүрэг гүйцэтгэгчээр Ш.Түвдэндоржийг томилсон байна.
Өчигдөр АН-ын ХЕХ хуралдаж Улс төрийн зөвлөл байгуулах тогтоолын төслөө хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Ингэснээр АН-ын УТЗ-ийн хуралдаанаар сонгогдсон ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогтын томилгоо хүчингүй болсон гэсэн үг.
Уг шийдвэрийг гаргасан АН-ын ХЕХ-ны гишүүдтэй танилц:
- Батлан хамгаалахын сайд асан Ш.Түвдэндорж
- Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг
- Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн
- Дундговь аймгийн Засаг дарга асан С.Одсүрэн
- Зам тээврийн яамны дэд сайд асан С.Од-Эрдэнэ
- С.Бямбацогттой нэг айлын хүргэчүүл буюу базууд. УИХ-ын гишүүн асан Д.Батцогт
- Дорноговийн Засаг дарга асан, уяач П.Ганхуяг болон нэр нь тэр бүр дуулдаагүй Т.Батчулуун, Л.Нарантуяа, Ч.Цасчихэр, Д.Үүрийнтуяа, Ц.Одонтунгалаг, А.Долгормаа, А.Жаргал нар багтаж буй юм.
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.