НИЙГЭМНийгэм мэдээ

Дархан-Уул аймаг энэ жил 25 мянган га талбайд үр тариа, тэжээлийн ургамал тариална

Дархан-Уул аймгийн хэмжээнд хаврын тариалалтыг өнгөрсөн долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын сүүл үеэр эхлүүлжээ. Нийт 35 мянган га эргэлтийн талбайтайгаас энэ онд 25 мянга гаруй га талбайд тариалалт хийхээр төлөвлөжээ. Өнөөдрийн /2026.05.05/ байдлаар 19,317 га талбайд үр тариа тариалахаас 67.6 га-д буюу нийт төлөвлөсөн талбайн 3.03 хувьд тариалалт хийгээд байна.

Нийт эргэлтийн талбайн 10 мянга гаруй га талбайд уринш хийж ирэх жилийн тариалалтад хөрсөө бэлтгэх юм. Төрөөс газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын хүрээнд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 185 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд олгож эхэлсэн нь ихээхэн дэмжлэг болж байгаа аж.

Энэ онд тариалах 25 мянган га талбайн 70 хувьд үр тариа болон тэжээлийн ургамал, үлдсэн хэсэгт төмс, хүнсний ногоо тариалахаар төлөвлөжээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button