Гадаад мэдээДЭЛХИЙ

Блэйк Лайвли, Жастин Балдони нар шүүх хурал болохоос өмнө тохиролцжээ

Жүжигчин Блэйк Лайвли болон Жастин Балдони нар өндөр хүлээлт үүсгээд буй шүүх хурал эхлэхээс өмнө маргаанаа тохиролцсон байна. Тэдний хуулийн төлөөлөгчид хамтран даваа гарагт /2026.05.04/ мэдэгдэл хийхдээ “Хууль эрх зүйн энэ үйл явц бэрхшээл учруулсныг болон хатагтай Лайвлигийн хөндсөн зүйлийг сонсох хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Бид зохисгүй, үр бүтээмжгүй орчноос ангид ажлын байр үүсэхийн эсрэг тууштай ажилласаар байх болно. Ийнхүү тохиролцсоноор хамаатай бүх талуудад энх тайвнаар урагшлах боломжийг олгоно гэж чин сэтгэлээсээ найдаж байна” гэжээ.

“It Ends With Us” кинонд хамт тоглосон Жастинийг Блэйк 2024 онд бэлгийн дарамт үзүүлж, хортой ажлын орчин бүрдүүлсэн хэмээн буруутган шүүхэд өгсөн юм. Дээрээс нь Жастины продакшны компани болох “Wayfarer Studio”-д энэ талаар санаа зовж буйгаа мэдэгдэхэд түүний эсрэг арга хэмжээ авсан гэж Блэйк гомдол гаргасан билээ.

Хариуд нь Жастин Блэйк болон түүний нөхөр Райан Рейнолдсоос 400 сая ам.доллар нэхэмжлэн шүүхэд өгсөн юм. Блэйк болон Райан “It Ends With Us” киног хяналтдаа авч, нэр хүндийг нь гутаах гэж оролдсон гэж Жастин гомдол мэдүүлсэн. Мөн “New York Times”-ыг “Бид хэнийг ч дарж чадна: Холливудын нэр хүнд гутаах машин дотор” гарчигтай нийтлэл оруулсных нь төлөө 250 сая ам.доллар нэхэмжилж шүүхэд өгсөн юм.

2025 оны зургаадугаар сард Блэйк Жастиныг сэтгэл санааны хямралд хүргэсэн гэж буруутгасан хоёр зүйлийг хэрэгсэхгүй болгосон. Үүнээс хэдэн өдрийн дараа АНУ-ын дүүргийн шүүгч Льюис Лиман Жастины нэхэмжлэлийг хэрэгсэхгүй гэж үзсэн юм. Энэ жилийн дөрөвдүгээр сард шүүгч Льюис Блэйкийн гомдол мэдүүлсэн 13 зүйл ангийн 10-ыг нь хэрэгсэхгүй гэх шийдвэр гаргасан билээ.

“It Ends With Us” кинотой холбоотой энэхүү дуулиант хэрэг анх дэгдэхэд Блэйк Жастин руу сээтэгнэсэн маягтай бичсэн мессежнүүд ил болсон. Тухайлбал Блэйк түүн рүү "Хэрвээ чи надтай биечлэн уулзаж, илүү удаан хугацаанд мэддэг байсан бол миний тоглоом шоглоом хэр зэрэг сээтэгнүүр, сонирхолтой байдгийг ойлгох байсан байх. Энэ бол миний хайраа илэрхийлдэг хэл юм. Халуухан, тоглоом шоглоомтой бас зоригтой. Гэхдээ бас шүд хүргэж байгаа юм шиг өвтгөхгүй" гэж бичсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button