Нийгэм мэдээ

Хүний эрх зөрчсөн Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр ажлаа хийж явна

МУСТА, ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин Б.Амархүү 21 аймгаар аялан тоглолтоор Увс аймгийн "Ойрад" театрт тоглох үед тус театрын хөгжим, гэрэл зэргийг хариуцсан ажилчид байхгүй, улмаар ёс зүйгүй хандсан тухай Б.Амархүү өөрийн цахим хуудсаар мэдээлэл хийсэн юм. Энэ асуудлаар тус аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр өөрийн цахим хуудаснаа "Хар тамхичныг үзээгүй нь зөв шүү дээ. Бүр яагаад цаг гаргаж өгдөг юм. Зарим зүйлийг жигшиж байх хэрэгтэй шүү. Хар тамхичинд цаг гаргаж өгсөн театрын удирдлагуудад хариуцлага тооцуулна" хэмээсэн нь нийгэмд талцал үүсгээд буй.

Улмаар С.Анхбаярыг гадаад улсад казино тоглож, аялж байгаа гэх мэдээлэл гарсан. Түүнчлэн түүнд хариуцлага тооцох эсэх асуудлыг иргэд шаардаж эхэлсэн юм. Тэгвэл энэ талаар Увс аймгийн засаг дарга Э.Насанбатаас тодруулахад "С.Анхбаяр БНХАУ-д томилолтын ажилтай яваа. Ирэх долоо хоногт ирэхээр нь хариуцлага тооцох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Ажлаас нь халсан гэх мэдээлэл худал, одоогоор ямар нэгэн хариуцлага тухай яриагүй байгаа. Албан ёсоор ажилдаа ирэхээр нь сонсгол явуулж, тухайн асуудлыг хэлэлцэнэ" хэмээж байсан.

Мөн С.Анхбаярыг ХЭҮК-оос хүний эрх зөрчсөн хэмээн дүгнэсэн ч ажил үүргээ гүйцэтгэж байгаа төдийгүй Наранбулаг суманд баригдах хатуу хучилттай замын бүтээн байгуулалтын ажилтай танилцаад явж байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf

ogcruul ene lalriig

зочин
зочин

АНХБАЯРАА ГЭЖ ЗУЗААН НҮҮРТЭЙ НӨХӨР ЮМАА. ЭСХҮЛ УВСЫНХАН ИЙМ ЮМ УУ

Зочин
Зочин

Засаг даргын орлогч ийм үг хэлсн нь үнэн бол түүнийг ажлаас халхад багадана. УВСЧУУД шудрага тэд хэл ам хийгээд зүгээр суулгахгүй .ийм ухамсаргүй амьтныг бүр аймгийн орлогчоор ажиллаж л бдг.

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

УВСЧУУД шударга байлаа юу ? Ийм үг хэлэх нь байтугай хэрэг хийсэн хүнийг орлогч даргаараа тохоон томилсон байхад.

Зочиpн
Зочиpн

ЭНЭ ЧИНЬ БАГА ХУРАЛ ДЭЭР ПОПРОЛ БАЙДАГ МӨН БИЗДЭЭ

Зочин
Зочин

Хар тамхитай ингэж тэмцэнэ.

Зочин
Зочин

Uvsiin zaazuur Anhbayr gajig amitan

Зочин
Зочин

Өө муусайн үмхий дөрвөднүүдээ бага галзуураарай дуугүй байхаар давраад байна уу? үгүй юу? ар халхын алдарт дуучин Майкл Жексоны амьд бүрэлбаа аугаа их ОХУ н Останкино гэдэг том дуучдын дуулдаг газарт "Премер "хамтлагтайгаа урилгаар очиж оросын алдарт дуучид жүжигчдийн амыг нь ангайж нүдийг нь дагзан дээр нь эргэлдүүлсэн,их гар шүү манай Амархүү.Алтан гургалдай мэт аугаа хүчирхэг аргадан гуйсан гоё стилээрээ дөрвөд хасаг гэж ялгалгүй уянгалуулан дуулж соён гэгээрүүлж явахад нь хар тамхичин ч гэх шиг битгий хуц за хохь чинь.Дөрвөд хүн хүн биш дөрвөн шийр мяхан биш гэж алдарт өвөг дээдс минь хэлсээн.Таанууд аятайхан байгаарай энэ муу төлгөн коммунистын гайгаар алдарт сайхан Увсын манай гоё цэнхэр хязгаар ингэж хэлүүлэх ёсгүй шүү би сэтгэл зүрхээрээ нутгаа өмөөрч уйлж л сууна пязда минээ чи уучлал гуйж малчин болоорой муу гөлөгөө

Хулгайч
Хулгайч

Хулгайчийг устга!!

Холбоотой мэдээ

Back to top button