$12 тэрбумын үнэлгээтэй "Gamestop" $48.54 тэрбумын компани худалдан авахаар амбицлав
“GameStop”-ийн гүйцэтгэх захирал Райан Кохен компаниас нь хамаагүй том “eBay” худалдааны платформыг 56 тэрбум ам.доллароор авах санал тавьсан нь олныг гайхширууллаа. Хөрөнгө оруулагчид болон шинжээчид худалдаж “GameStop” уг зорилгоо биелүүлж чадна гэдэгт нь эргэлзэж байна.
Сонирхолтой нь “eBay” онлайн худалдааны компанийн хувьцаа санал болгосон үнээс хамаагүй доогуур арилжиж байгаа юм. Тодруулбал тус цахим худалдааны платформын зах зээлийн үнэлгээ нь 48.54 тэрбум ам.доллар хүрнэ. Тэрбээр худалдан авалтынхаа талыг нь бэлэн мөнгөөр, талыг нь хувьцаагаар төлөх санал тавьжээ. Одоогийн байдлаар “GameStop” 9 тэрбум орчим ам.долларын бэлэн мөнгөний нөөцтэй байгаа юм. Гэвч тус компани 4.2 тэрбум ам.долларын өртэй.
“GameStop” амралтын өдрүүдэд eBay-ийн хувьцааны таван хувийг аль хэдийн худалдан авсан гэдгээ мэдэгджээ. Мөн худалдаж авч чадна гэж хувьцаа эзэмшигчдэд итгэл төрүүлэхийн тулд “TD Securities”-ээс 20 тэрбум ам.долларын зээл авах боломжтой гэсэн байна. “eBay”-ийг худалдан авахын тулд “GameStop” нэмж хувьцаа гаргахад ч бэлэн гэж тэр “CNBC” агентлаг хэлжээ
Райан “GameStop”-д хэрэгжүүлсэн зардал танах арга барилаа “eBay” дээр ашиглаж, ашгийг нь нэмэгдүүлнэ гэж амлаж байна. Мөн “GameStop”-ийн АНУ дахь 1,600 орчим дэлгүүрийг ашиглан сүлжээ үүсгэж, “eBay”-ийг “Amazon”-той илүү сайн өрсөлдөх боломжтой болгоно гэсэн юм.
Энэ мэдээллийн дараа “eBay”-ийн хувьцаа 5 орчим хувиар өсөж, 109 долларт хүрсэн байна. Харин “GameStop”-ын хувьцаа 2 хувиар унав. Райан нэгж хувьцаа бүрд 125 ам.доллароор худалдан авах санал тавьсан байгаа билээ. Санал болгосон үнэ болон бодит дүнгийн зөрүү ийм их байгаа нь хөрөнгө оруулагчид уг хэлцлийг амжилттай болно гэдэгт эргэлзэж буйн тэмдэг юм. Ямартай ч “eBay” компани уг саналыг судалж байгаа гэдгээ мэдэгджээ.
“Morgan Stanley”-гийн шинжээчид санхүүжилтийн талаар илүү тодорхой мэдээлэл хэрэгтэй байна гэж үзэж байна. Хоёр компанийн бизнес загвар тэс өөр учир үйл ажиллагаагаа нэгтгэснээр ашиг орлого нэмэгдэх эсвэл зардал хэмнэх боломж бага юм. Ийм хувьцаагаар худалдан авалт хийх хувилбарыг хөрөнгө оруулагчдад үнэмшүүлэхэд хэцүү гэж шинжээчид үзэж байна.
“eBay” нь худалдан авагч, худалдагч хоёрыг шууд холбох байдлаар ашиг олдог. Харин “GameStop” бөөний үнээр бараа авч, салбаруудаараа зардаг сүлжээ дэлгүүр юм.
“Morgan Stanley”-гийн шинжээчид "Энэ хэлцлийг санхүүжүүлэх өөр нэг гол арга нь зээлээр худалдан авалт хийх (LBO) юм. Нэгж хувьцаа дээр 20 хувийг нэмж тооцон худалдан авна гэвэл энэ нь зээлээр хийсэн түүхэн дэх хамгийн том хийсэн худалдан авалт болно. Саяхан “Electronic Arts”-ыг 55 тэрбум ам.доллароор авсан тохиролцооноос ч өндөр дүн" гэж хэллээ.
Зах зээлийн үнэлгээ нь жижиг компани том компанийг худалдаж авах хэлцэл амжилттай хийсэн цөөн хэдэн тохиолдол бий. Энэ жилийн эхээр “Paramount Skydance” компани өөрөөсөө том зах зээлийн үнэлгээтэй “Warner Bros Discovery”-г худалдаж авахаар тохиролцсон. Гэхдээ уг хэлцлийг дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг болох Ларри Эллисон санхүүжүүлсэн юм.
“GameStop”-ийн санал “eBay”-ийг хэлцлийн анхаарлын төвд оруулав
Нэг цагтаа Amazon-той өрсөлддөг байсан eBay сүүлийн жилүүдэд өөр зах зээлд чиглэн үйл ажиллагаа явуулах болсон. Тэд энгийн цахим худалдаанаас илүү эртний эдлэл, ховор пүүз, өндөр зэрэглэлийн загварын бараа зардаг газар болохыг зорьж байгаа юм.
Чиглэлээ ийнхүү өөрчилсөн нь борлуулалтыг нэмэгдүүлж, хувьцааны үнэ нь өсөхөд нөлөөлжээ. Энэ жил гарснаас хойш “eBay”-ийн хувьцаа бараг 20 хувиар өсөөд байна.
“GameStop”-ын санал амжилтгүй болсон ч энэ нь бусад худалдан авагчдын сонирхлыг татах хүчин зүйл болж магадгүй гэж зарим шинжээчид үзэж байгаа аж.
Жижиг хөрөнгө оруулагчдын арилжааг хянадаг “Vanda Research”-ийн даваа гарагт мэдэгдэхдээ, “GameStop” саналаа албан ёсоор тавьсны дараа мийм хувьцаа худалдан авдаг хүмүүс “GameStop” болон “eBay”-ийн хувьцааг идэвхтэй худалдаж авч эхэлсэн байна.
2021 онд “GameStop”-ын хувьцаа унахад мийм арилжаачид их хэмжээгээр худалдан авалт хийж байсан билээ. “Vanda Research”-ийн гаргасан тайланд "Энэ үйл явдал нь жижиг хөрөнгө оруулагчид дунд дахин их хэмжээний шуугиан дэгдээж, хоёр компанийн хувьцааг их хэмжээгээр худалдан авахад хүргэж магадгүй" гэж бичжээ. Гэхдээ одоогийн байдлаар мийм худалдан авалт шиг их хэмжээний арилжаа ажиглагдаагүй байна.
Райан “eBay”-ийг худалдаж авах ажилдаа илүү ширүүн тактик ашиглахад бэлэн байгаагаа мэдэгджээ. “eBay”-ийг худалдаж авснаар Райан биелүүлэх ёстой зорилгууддаа хүрэхэд тус болно. Хэрэв тэр “GameStop”-ийн зах зээлийн үнэлгээг 100 тэрбум ам.доллар хүргэх гэх мэт санхүүгийн зорилгуудыг биелүүлж чадвал 35 тэрбум ам.долларын шагнал цалин авах юм.
Гэхдээ “GameStop” компани “eBay”-ийг худалдан авч чадна гэдэгт хөрөнгө оруулагчид эргэлзэж буй. Тодруулбал алдарт хөрөнгө оруулагч Майкл Барри өмнө нь Райаныг Уоррен Баффеттай зүйрлэдэг байсан бол одоо “GameStop”-ын бүх хувьцаагаа заржээ. Майклын хийсэн хөрөнгө оруулалтаас сэдэвчилж “The Big Short” киног бүтээж байсан билээ.
Даваа гарагийн өглөө Майкл хэлэхдээ, энэ хэлцлийн цаадах стратеги бол өрийг нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хохироох гэжээ. Тэр "Райаны “eBay”-ийг авах гэсэн оролдлого нь “Amazon-той өрсөлдөх хүсэл эрмэлзэл биш. Харин бүх төрлийн хуучин барааны зах зээлд ноёрхох гэсэн нь илт байна" гэсэн юм.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
жижиг компани томыг авах гээд байна гэдэг сонин л юм
энэ хэлцэл бүтэхэд хэцүү санагдаж байна
өр ихтэй байж ийм том худалдан авалт хийх нь эрсдэлтэй
хөрөнгө оруулагчид эргэлзэж байгаа нь ойлгомжтой
eBay ийм амархан зарагдахгүй дээ
GameStop арай л хэт амбицтай байна
зээлээр ийм том deal хийх нь аюултай
хоёр компанийн бизнес огт өөр шүү дээ
Amazon-той өрсөлдөнө гэдэг амар биш
энэ бол зүгээр л шуугиан үүсгэх оролдлого юм биш үү
хувьцааны үнэ л түр өсгөх тактик шиг санагдлаа
энэ бол өндөр эрсдэл өндөр ашигтай тоглоом
GameStop эхлээд өөрийн бизнесээ бэхжүүлэх хэрэгтэй
шинжээчдийн хэлж байгаагаар бол амар биш юм байна
eBay-ийн хувьцаа өссөн нь сонирхолтой
ийм том мөнгө хаанаас босгох вэ
ur ihtei baij iim tom hudaldan avalt hiih ersdeltei