НИЙГЭМНийгэм мэдээ
Химийн хорт аюултай бодисыг хууль бусаар үйл ажиллагаандаа ашигласан хэргийг шийдвэрлэжээ
Цагдаагийн байгууллагаас энэ онд нэр бүхий хуулийн этгээд хайлуур жонш баяжуулах зорилгоор цианид, хүчил зэрэг химийн хорт болон аюултай бодисуудыг зөвшөөрөлгүй ашигласан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлд зааснаар холбогдох этгээдийг 15 сая, хуулийн этгээдийг 30 сая төгрөгөөр торгож, үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргажээ. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах”-аар зохицуулсан тул хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Х.ХУЛАН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цианид зохих зөвшөөрөлгүй ашиглаад торгуулсан?- цианид нэвтрүүлсэн хил гаалийн ажилтнууд ямар хариуцлага хүлээсэн вэ? Сэтгүүлчид сурвалжлаарай!
Хэрвээ дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлье гэвэл хиймийн бодистой зайлшгүй харьцана. Одооны хуулийн дагуу бол бараг бүх хиймийн бодисыг оруулж ирж хэрэглэхэд тусгай зөвшөөрөл шаардана. Тэрийг нь авахад дааж давахын аргагүй шаардлагуудтай. Аргагүйн эрхэнд авилга өгч авдаг байх. Гэтэл гадаадад зүгээр д дэлгүүрт зарагддаг бодисууд шүүдээ