Гадаад мэдээДЭЛХИЙ

Мексикийн нийслэл хурдацтай газарт шигдэж буй нь хиймэл дагуулаас харагдаж байна

Мексик улсын нийслэл Мехико маш хурдацтай хөрсөнд сууж буй нь сансраас хүртэл ажиглагдах болжээ. НАСА-ийн радарын системийн зураглалаас үзэхэд Мехико хот сардаа 1.3 см газарт сууж байгаа аж.

Дэлхийн хамгийн том хотуудын нэг болох Мехиког усыг нь зайлуулсан нуурын ёроол дээр босгосон. 14-р зууны үед Азтекийн эзэнт гүрэн Техчочо нуурын гол байрладаг арал дээр нийслэл Тенохтиланаа барьж байсан юм. 15-р зуунд испаничууд Тенохтиланыг эзэлснийхээ дараа Техчочо нуурын усыг зайлуулж эхэлсэн байна. Үүний үр дүнд нуурын эргэн тойрны орчин хуурай, зөөлөн хөрстэй болжээ.

Мехико хотын доор томоохон хэмжээний гүний усны давхарга байдаг.Олон жилийн турш энэхүү гүний усыг хэт их шавхан хэрэглэснээс болж хотын хөрс газар руу шигдэн, суух болжээ. Гүний усыг ийнхүү хэт их олборлох нь хотыг суулгаж байгаагаас гадна усны хомсдолд хүргэж, Мехико хот ундны усгүй болох аюул нүүрлээд байна. Хот хурдацтай шигдэж буй асуудлыг шинээр баригдаж буй барилгууд улам дордуулж байгаа юм.

Тенохтилан хот, зургийн эх сурвалж: Vision

НАСА болон Энэтхэгийн Сансар судлалын байгууллагын хамтарч бүтээсэн NISAR хиймэл дагуулаас авсан шинэ зургууд хот сууж буй явдлыг нарийвчлалтай харуулжээ. “NISAR” нь дэлхийн гадарга дээр явагдаж буй нарийн төвөгтэй процессуудыг зураглах зорилготой бүтээгдсэн хиймэл дагуул юм. Тус хиймэл дагуул хөрс бага зэргээр суусан гэх мэт жижиг өөрчлөлтийг ч зураглах хүчин чадалтай. НАСА мэдээлснээр “NISAR” нь сансарт хөөргөсөн хамгийн хүчирхэг зураглалын системүүдийн нэг аж.

2025 оны аравдугаар сараас 2026 оны нэгдүгээр сарын хооронд, Мехико хотын доорх газрын хөдөлгөөнийг “NISAR” зурагласан байна. Үүнээс харвал хотын зарим хэсэг сард 2 см буюу жилд 24.13 см доошилжээ. Суулт хамгийн хурдан явагдаж буй хэсгүүдэд хотын гол нисэх онгоцны буудал болох Бенито Хуарес олон улсын нисэх онгоцны буудал гэх мэт байрлал багтсан байна.

Мехико хот газарт шигдэж байгааг анх 1920-иод онд баримтжуулсан юм. Тэр цагаас хойш зам хагарч, барилгууд хазайх гэх мэт хот хөрсөндөө шигдэж буй шинж тэмдгийг оршин суугчид ажигласаар ирсэн байна.

Хотын нэгэн алдартай хөшөөнөөс Мехико газарт сууж буйн нөлөө тод харагддаг. Мексик тусгаар тогтнолоо зарласны 100 жилийн ойг тэмдэглэхээр 1910 онд барьсан 35 метр өндөр Тусгаар тогтнолын сахиусан тэнгэр нэртэй хөшөөний доорх хөрс сууснаас болж сууринд нь 14 шат нэмж барьжээ.

Мехико шиг хөрсөндөө сууж буй олон арван хот дэлхий даяар бий. Дэлхийн эдийн засгийн чуулган 2019 онд мэдээлснээр зарим хот маш хурдацтай шигдэж байгаа учир 2100 он гэхэд Жакарта, Лагос, Хьюстон зэрэг 11 хот усанд автаж магадгүй байна.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хот тэр чигтээ жил бүр доошлоод байна гэхээр аймар юм аа

Зочин
Зочин

Mexico hotiig nuuriin deer barihsan geheer anhnaasaa ersdeltei bsan yum bn

Зочин
Зочин

Ундны усны төлөө хэт их олборлолт хийсний гор гарч байна даа

Зочин
Зочин

NASA-iin technology uneheer aimar yum aa iim jijig hudulguuniig hurtel harsan bh gej

Зочин
Зочин

Хүний хэрэглээ байгальтайгаа ингэж зөрчилдвөл эцэстээ хот хүртэл живдэг болж дээ

Зочин
Зочин

sar bolgon 1 cm suuna gedeg chin hedhen jiliin daraa mash tom asuudal bolno doo

Зочин
Зочин

ene bol zuvhun Mexico bish busad tom hotuudad ch anhaarah dohio yum bish uu

Зочин
Зочин

Хотын дэд бүтэц нь бүгд эвдэрч эхлэх байх даа аймаар

Зочин
Зочин

guni usaa heterhii ih ashiglahaар iim ur dagavartai bdgiig delхий даяар oilgoh heregtei

Зочин
Зочин

Мехикогийн хүмүүс өдөр бүр мэдэрч байдаг байх даа энэ өөрчлөлтийг

Зочин
Зочин

uneheer kino shig sonsogdoj bn hot ni buhlee gazar ruu orood bh shig

Зочин
Зочин

Хүн ам хэт төвлөрөхөөр байгаль даахаа больдог юм байна

Зочин
Зочин

nisekh buudal ni hurtel suuj bgaa geheer ayulgui baidal ni ih asuudaltai yum bn

Зочин
Зочин

Манайд ч гэсэн газрын доорх усаа замбараагүй ашиглавал ийм юм болохыг үгүйсгэхгүй

Зочин
Зочин

Б.Буяндорж сэтгүүлч нийтлэлчийн оронцог минь Мексикийн нийслэл газарт хурдацтайгаар суулт өгч байгаа нь хиймэл дагуулаас ажиглагдаж байна гээд биччих чадалгүй хэл гутаасан ллр вэ.

Зочин
Зочин

МАНАЙ МОНГОЛД АЙЛУУД ХАШААНДАА ХУДАГ ГАРГАХ НЬ ИХСЭЖ БАЙГАА .

Зочин
Зочин

Hatan tuul deeguur zam tavbal UB iiml yum bolno omhii hulgaichuud

Зочин
Зочин

Барилгууд нь хазайгаад эхэлсэн гэхээр хүмүүс яаж амьдардаг байна аа

Зочин
Зочин

Манайд Оюу толгой асар их гүний ус хэрэглэдэг гэсэн энэний адил доошоо суух байх да

Холбоотой мэдээ

Back to top button