НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Ангийн хөвгүүд нь ухаан алдсан охиныг 500 гаруй метр үүрч өрхийн эмнэлэгт хүргэжээ

Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн 10-р ангийн таван сурагч гудамд ухаан алдсан охинд анхны тусламж үзүүлж эмнэлэгт хүргэж өгсөн байна. Энэ тухай ухаан алдсан охины эмээ нь өөрийн цахим хуудаснаа "Зээ охин ухаан алдлаа гэсэн дуудлага ирж, яаран гартал түргэн ирж үзээд явж байгаатай таарлаа. СБД-ийн 31 дүгээр сургуулийн хүүхдүүд ээлжлэн үүрч, зарим нь тэвэрч гүйсээр өрхийн эмч, түргэн дуудаж үзүүлэн, анхан шатны туслалцаа үзүүлж, охиныг минь аюулгүй болгожээ. Сайхан сэтгэлт хүүхдүүддээ гялайлаа" хэмээн бичсэн юм.

Тухайн хүүхдүүдийг А.Баясгалан, Г.Тогтох, Т.Ариундалай, Н.Чингүүн, Б.Амарболд гэдэг байна. Дээрх үйл явдал энэ сарын 4-нд буюу өнгөрсөн даваа гарагт болжээ. Тус ухаан алдсан охин дээрх хүүхдүүдийн ангийн найз бөгөөд хичээлээ тараад хамт хоол идэхээр явж байгаад зүрх нь гэнэт өвджээ. Улмаар ангийн хөвгүүд нь ойролцоох өрхийн эмнэлэг рүү үүрч хүргэсэн аж.

Энэ тухай 31 дүгээр сургуулийн 10-р ангийн сурагч Г.Тогтохоос тодруулахад "Бид зургаа хоол идэхээр Циркийн орчимд явж байхад манай эмэгтэй найзын зүрх нь гэнэт өвдөж эхэлсэн. Манай тэр найз зүрхний астма буюу багтраа хууч өвчтэй юм. Эхэндээ Н.Чингүүн бид хоёр түшээд алхаж явж байтал бие нь улам муудаж алхаж чадахгүй болсон. Тиймээс бид ойролцоох өрхийн эмнэлэг рүү 500 метр гаруй зайд ээлжилж үүрч явсан. Өрхийн эмч үзээд анхан шатны үйлчилгээ үзүүлээд түргэн тусламж дуудсан.

-Найзынхан биеийн байдал ямар байгаа бол хичээлдээ явж байгаа юу. Эмээ нь талархал илэрхийлж цахим орчинд бичсэн байсан?

-Манай найзын бие хэвийн болсон хичээлдээ явж байгаа. Эмээ нь болон гэр бүлийнхэн нь бидэнд талархсанаа илэрхийлсэн. Бид нар мундаг гавьяа байгуулсан гэж бодохгүй байгаа. Зүгээр л найздаа л тусалсан төдий.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Нутгийн иргэн нь
Нутгийн иргэн нь

Хүүхдүүд найздаа тусалсанд талархаж байна. Хариулт нь" мундаг гавьяа байгууллагүй зүгээр найздаа тусалсан" гоё санагдлаа

Зочин
Зочин

Ийм хүүхдүүдийг харахаар одоо үеийнхэн муу биш шүү гэж бодогддог

Зочин
Зочин

Ийм мэдээ уншихаар сэтгэл дулаахан болдог шүү

Зочин
Зочин

Hoorhon yumaa

Зочин
Зочин

uneheer sain humuujuulsen huuheduud bn shuu baharhmaar

Зочин
Зочин

ene bol yag жинхэнэ naizlal gej ene dee

Зочин
Зочин

Хүүхдүүдэд баяр хүргэе охин нь гайгүй болсон нь сайн хэрэг

Зочин
Зочин

500 metr eeljeelj uurch yavsan geheer uneheer setgeltei huuheduud yum aa

Зочин
Зочин

Өөрсдийгөө баатар болгоогүй нь бүр гоё санагдлаа

Зочин
Зочин

naizdaa tusalsan todii gej helj bgaa ni ih daruu yum

Зочин
Зочин

yag tsag aldalгүй emnelegt hurgesen ni hamgiin chuhal bjee

Зочин
Зочин

Хөвгүүддээ баяр хүргэе үнэхээр зөв үйлдэл хийжээ

Зочин
Зочин

surguuli ni ene huuheduudee uramshuulah heregtei shuu

Зочин
Зочин

Найзынхаа төлөө сандарч тэвдэлгүй арга хэмжээ авсан нь мундаг байна

Зочин
Зочин

ingej bie biedee tusaldag humuus olon bh heregtei dee

Зочин
Зочин

Эцэг эх нь сайн хүмүүжүүлжээ бахархмаар хүүхдүүд байна

Зочин
Зочин

yamar sain setgeltei huuheduud ve unshaad bayrlalaa

Зочин
Зочин

ene nasnii zarim huuhed toohgui bichleg hiigeed zogsoj bh bsan shuu

Зочин
Зочин

Ийм найзуудтай байна гэдэг өөрөө аз шүү

zochin
zochin

Saihn Setgeltei huuhduud bainaa mundag bn ta nar mongoliin ireedui shvv bayrlla

Зочин
Зочин

Хүүхнүүд маргааш хүчиндсэн гээд гүтгээд хаяна

Зочин
Зочин

Энгийн амьдрал ийм л байгаа ш дээ, мэдээний сувгууд л кино шиг юм хайж, түүж, сүрдүүлээд байгаа болохоос

Ахмад ажилтан
Ахмад ажилтан

Нэг ангийн найз байтугай танихгүй хэн нэгэн ухаан алдсан байсан ч иргэнийхээ хувьд туслах ёстой

Ккккк
Ккккк

Ер нь бол шууд түргэн дуудах ёстой. Өрхийн эмнэлэг рүү явах замд ямар нэг юм болсон бол хэн хариуцлага хүлээх болж байна. Азаар амьд мэнд үлдсэн байна. Бодох л асуудал шүү.

Зочин
Зочин

Хөөрхөн юм бэ мундаг хөвгүүд бна Баяр хүргэe

Хишигжав.
Хишигжав.

Баяр хүргье.

Зочин
Зочин

Angi gedeg ni iim l yman deer Ami negtei baidag daa Nasan turshiin naiz nuhud shyy

Холбоотой мэдээ

Back to top button