Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин ОХУ-д хариуг нь сайн барина гэж Зеленский мэдэгдлээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ыг гал зогсоох хүчин чармайлтыг няцааж, цаг тутам цохилт өгч байна хэмээн шүүмжилжээ. Зеленский “Гал зогсоох зорилготой тавьсан саналд маань ОХУ шинэ цохилтоор хариу өгч байгааг бид харж байна. Өнөө орой, маргаашийн нөхцөл байдлаас хамаарч бид үндэслэлтэй харуи арга хэмжээг сайн барина” гэсэн юм.

Энэ долоо хоногийн эхэнд ОХУ баасан /2026.05.08/ болон бямба гарагт /2026.05.09/ Ялалтын баярыг тохиолдуулан гал зогсооно хэмээн мэдэгдсэн. ОХУ зогсоо зайгүй бөмбөгдөж байгаа хэр нь Ялалтын баяраараа гал зогсооё гэсэн сонголт хийх ёсгүй хэмээн мягмар /2026.05.05/ болон лхагва /2026.05.06/ гарагт гал зогсоох санал тавьсан билээ.

Украины тавьсан саналаар орон нутгийн цагаар мягмар гарагийн 00:00 минутад эхлэх байсан юм. Хэрэв ОХУ саналыг хүлээн авсан бол тэр цагаас гал зогсоох байв. Гэвч хугацаа эхлэхээс хэдхэн цагийн өмнө ОХУ Украинд томоохон цохилт өгч, 27 хүн амь үрэгдсэн. Мөн хугацаа эхэлснээс арван цагийн дотор ОХУ 1,820 удаа гал нээсэн гэж Зеленский мэдэгджээ.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Лол
Лол

Гуйлгачин утсан хүүхэлдэй атигар дээрээ атигар болж хожуул болно

Сайн байна
Сайн байна

Монголчууд бид эрүүл саруул зөв ухаан бодолтойчууд нь Украйнчуудаа сэтгэл санаагаар дэмждэг шүү

Холбоотой мэдээ

Back to top button