Иран тохиролцоонд хүрэхгүй бол урьд өмнө байгаагүй хүчтэй бөмбөгдөнө гэж Трамп сүрдүүлжээ
АНУ, Иран нар дайныг дуусгах нэг нүүр бүхий санамж бичиг үүсгэхэд ойрхон байна хэмээн “Axios” агентлаг эх сурвалж дурдан лхагва гарагт /2026.05.06/ мэдээлсэн. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мөн лхагва гарагт Ираныг сүрдүүлж, тохиролцоонд хүрэхгүй бол урьд өмнө нь үзэгдээгүй хүчтэй бөмбөгдөнө гэжээ.
Тодруулбал Трамп өөрийн сошиал хуудас дээрээ “Иран тохиролцсон зүйлсээ биелүүлэхийг зөвшөөрвөл домогт Epic Fury өндөрлөнө. Гэхдээ Иран тохиролцсон зүйлсээ биелүүлнэ гэдэг нь маш том асуултын тэмдэг. Хэрвээ тэд тохиролцоонд хүрэхгүй бол бөмбөгдөлт эхэлнэ. Өмнөхөөс хамаагүй хүчтэй байх болно” гэж бичсэн аж. Түүнийг ингэж бичсэний дараа АНУ-ын зэвсэгт хүчин Ираны далбаатай газрын тос тээвэрлэгч онгоц руу гал нээсэн байна.
АНУ, Ираны хооронд Пакистан энхийн хэлэлцээг зуучилж байгаа. Пакистаны нэгэн албан тушаалтан хэлэхдээ хоёр улсын хооронд үл итгэлцэл байсаар байгаа гэжээ. Мөн АНУ Ираны онгоцнуудад тавьсан хаалт нь хэлэлцээ үргэлжлэхэд хамгийн том саад болж буйг тэр хэлсэн юм.
Эх сурвалж: The Guardian














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.