Нийгэм мэдээ

Монгол цэргүүд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, дэд байрт шалгарлаа

АНУ-ын Номхон далайн бүс нутагт анх удаа дэлхийн 9 орны Зэвсэгт хүчний ахлагч нарын дунд явагдаж байгаа “Pacific Land Forces Team Readiness Challenge” олон улсын тэмцээн 05 дугаар сарын 01-06-ны өдрүүдэд АНУ-ын Хавайн Оаху аралд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Монгол, АНУ, Канад, Их Британи, Малайз, Фижи, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур гэсэн есөн орны цэргийн алба хаагчид зохион байгуулагчдын бэлтгэсэн бие бялдар, сэтгэл зүйн хамгийн хүнд сорилтуудыг туулсан бөгөөд 05 дугаар сарын 06-ны энэ өдөр аваргуудыг зарлалаа. Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт Их Британийн Зэвсэгт хүчний баг, дэд байрт Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, гутгаар байрт АНУ-ын Зэвсэгт хүчний баг тус тус шалгарсан баяртай мэдээг АНУ-ын Номхон далайн Хуурай замын цэргийн командлалын цахим хуудаснаа онцолжээ.

Монгол цэргүүд дэлхийн 8 орны шилдэг алба хаагчидтай өрсөлдөж, дэд байрт шалгараад зогсохгүй бүлгийн ахлагчаар үүрэг гүйцэтгэсэн рэйнжер, сургагч ахлагч А.Мөнгөншагай тэмцээний "Шилдэг тасгийн захирагч"-аар тодорсон байна.

бичвэр нарын зураг байж магад

Монгол Улсаас сургагч ахлагч А.Мөнгөншагайгаар (336) ахлуулсан ахлах ахлагч В.Балдорж (167), ахлах ахлагч Л.Баатар (123), ахлах ахлагч Г.Багабанди (123), ахлах ахлагч Ц.Зоригт (186), ахлагч М.Гандаваа (119) нарын зургаан шилдэг ахлагч ийнхүү эх орныхоо нэрийг АНУ-д мандууллаа.

Тэмцээн зохион байгуулагчид шагнал гардуулах үеэр монголчуудын төрөлхийн дайчин чанарыг онцлон дурдаж, монгол цэргүүдийн багийн ажиллагаа хамгийн супер байсныг цохон тэмдэглэжээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
бүсгүй
бүсгүй

Манай цэргүүд супер браво

Ууганбаатар
Ууганбаатар

Монгол хүн гэдэг нэрийг үргэлж өндөрт өргөж яваарай залуучууд минь

ЗочинЗочин
ЗочинЗочин

Үнэхээр бахархаж байна та нараар, аргагүй л Чингисийн дайчдын удам юм даа!!!

Намжил Эрдэнэ чулуун
Намжил Эрдэнэ чулуун

Баяр хүргэе

Зочин
Зочин

Монгол үндэстэн жавхаалаг сэргэлэн авхаалжтай хүмүүс.
Цэрэг армийхандаа үргэлж сонор сэрэмжтэй сэргэлэн цовоо, эх орныхоо төлөө гэсэн ариун санаа зоилготой зовхи нь өөдөө байхын ерөөл хүсье.

Зочин
Зочин

Мундаг залуучуудаараа бахархаж бн.Баяр хүргэе!

Зочин
Зочин

Монголчуудад төрөлхийн супер чанарууд бий бий, хар амсалтай нь өнгөрсөн зууны туршид өмчгүй хөрөнгө гүй царай алдаж яваад тэр сайхан чанарууд нь баахан алдарсан, Ардчилалын замаар 30 гаран жил бэдэрхэд хагас зарим нь тал талаараа аюулын сэхэж сэргэж бга боловч нилээд нь соц.сэтгэлгээнээсээ салаж чадахгүй мунгинаад л бгаа юм доо ....

Зочин
Зочин
Reply to  Зочин

Цус ойртох, харь хүнтэй суух тэдний соёлыг сохроор шүтсэнээс энэ сайхан чадварууд нь мууддаг бодохоос жинхэнэ Монгол хүн бол хүний дээд тэнгэрийн бахархалшдээ угаас

Zochin
Zochin

Баяр хүргэе

Зочин
Зочин

Сүржигнээд байдаг тусгайгийнхан цагдаагийнхан 48 орноос 41д орж шившиглээ биздээ..
Аргагүйдээ авгай,архи эргүүлээс өөр ажилгүй лаларууд ....сда

Зочин
Зочин

Энэтхэгийн ерөнхий сайд Жавхрал Нэрү охиндоо бичсэн захидалдаа Монгол нэг Баатарын хажууд европын рицар жагжид нь зүгээр л тоглоомон хүүхэлдэй адил ...гэж бичсэн нь зүгээр нэг зүйрлэл биш МОНГОЛ ХҮН өндөр өгөгдөлтэй даалгавартай төрдөг. Энэ дэлхийд энхийг сахиулагч засаг хуулийг мөрдүүлэгч хэрхэн зөв амьдрахыг үлгэрлэгч билээ. Тэр хирээр бусдаас илүү тархитай , илүү байлдах дайтах чадвартай, илүү ухаалаг , илүү хүнлэг болой.

Холбоотой мэдээ

Back to top button