“Playtime Festival 2026” хөгжмийн наадам долоодугаар сарын 2,3,4-нд явагдана. Тус наадмын хоёр дахь өдрийн онцлох уран бүтээлчдийг харцгаая.
“KINGS OF CONVENIENCE”

Норвегийн Берген хотоос гаралтай Kings of Convenience хамтлаг нь 1990-ээд оны сүүлээс эхлэн уран бүтээл гаргажээ. Тус хамтлагийн гишүүд болох Эрленд Ойе болон Эйрик Гламбек Бэ нар анх 1999 онд "Toxic Girl" болон "Failure" зэрэг анхны уран бүтээлүүдээ цацсан юм. “Kings of Convenience” хамтлаг тус жил АНУ-ын “Kindescore” лэйбелтэй гэрээ хийж, “Kings of Convenience” нэртэй дебют цомгоо зөвхөн АНУ-д гаргажээ.
Тэд 2001 онд "Quiet is the New Loud" бүрэн хэмжээний цомгоороо олон улсад хөл тавьсан бөгөөд тус цомог дээр алдарт “Coldplay” хамтлагийн продюсер Кэн Нелсон ажиллажээ. Энэхүү цомог нь тухайн үедээ инди-фолк урсгалд шинэ салхи авчирч, томоохон амжилт үзүүлсэн юм. “Quiet is the New Loud” цомог ихээхэн амжилттай байсан тул нью акустик хөдөлгөөн нэртэй шинэ хөгжмийн талбарыг эхлүүлсэн байна.
Цомгууд:
- 1999 онд Kings of Convenience
- 2000 онд Playing Live in a Room (богино хэмжээний цомог)
- 2001 онд Magic in the Air (богино хэмжээний цомог)
- 2001 онд Quiet is the New Loud
- 2004 онд Riot on an Empty Street
- 2009 онд Declaration of Independence
- 2021 онд Peace or Love
DIIV

АНУ-ын Брүүклин хотоос гаралтай “DIIV” нь орчин үеийн инди рок болон шүүгэйз урсгалын хамтлаг. Тус хамтлагийг нь анх гоцлол дуучин, гитарчин Закари Коул Смит өөрийн уран бүтээлээ дамжуулах зорилготой “Dive” нэрээр эхлүүлж байжээ. Тэрбээр алдарт “Nirvana” хамтлагийн “Dive” дуугаар хамтлагаа нэрлэсэн аж. Ийм учраас “DIIV”-ийг дийв бус дайв гэж уншдаг аж.
Закари анх 2011 оны аравдугаар сард “Sometime” нэртэй уран бүтээлээ Эндрю Бэйли, Дэвин Рубен Перез, Колби Хэвитт нартай гаргажээ. Үүний дараа тэд “Oshin” нэртэй дебютын цомгоо 2012 оны зургаадугаар сард цацсан байна. Тус цомгийг хөгжмийн талаар бичдэг “Stereogum” сайт 2012 оны шилдэг 50 цомгийн 22-т нэрлэж байжээ. Тус хамтлаг одоо Закари Кол Смит (гоцлол дуучин, гитарчин), Эндрю Бэйли (гитарчин), Колин Кауфилд (басс гитарчин, гитарчин, гоцлол дуучин), Бэн Ньюман (бөмбөрчин) гэсэн бүрэлдэхүүнтэй тоглодог.
Цомгууд:
- 2012 онд Oshin
- 2016 онд Is the Is Are
- 2019 онд Deceiver
- 2024 онд Frog in Boiling Water
THE COLORS

Монголын инди рок, пост панк урсгалын томоохон төлөөллүүдийн нэг нь "The Colors" хамтлаг 2010 онд байгуулагдсан цагаасаа хойш Монголын амьд хөгжмийн ертөнцөд өөрсдийн өвөрмөц өнгө төрхийг нэмсээр ирсэн. “The Colors” хамтлаг анх 2010 онд “Playtime Festival”-ийн тайзнаа дуулж дебютээ хийж байв
Хамтлагийн анхны бүрэн хэмжээний цомог болох "Өнөөдөр хэдэн он бэ? Ноён Тагтаа" нь 2014 онд хэвлэгдэн гарч байв. Тус цомогт багтсан бүтээлүүд нь ертөнцийг өнгөлгөөр үзэх хандлагыг илэрхийлдэг онцлогтой. 2018 онд тус хамтлаг “Би тэнгэр лүү унаж байна”, 2023 онд “Бид Нар” цомгоо гаргасан. The Colors хамтлаг ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдсан “V-Rox”, Өмнөд Солонгосын “Zandari’, Өвөрмонголын “Хонхон дуу”, АНУ”-ын “SXSW Show Case” гэх мэт хөгжмийн фестивалуудад оролцож байсан юм.
OMA x SHING02 болон SPIN MASTER A-1

“OMA” нь Манчестер хотоос гаралтай дрийм-поп болон хип-хоп уран бүтээл коверлодог хамтлаг юм. Тус хамтлаг Крис Ларкомб (гитарчин), Корбен Лэмб (даралтат хөгжимчин, продюсер), Жеймс Харпер (басс гитарчин) болон Сэм Хили (бөмбөрчин) нар багтдаг.
Тэд 2022 онд “Rapp Snitch Knishes” дууг коверлон анхны уран бүтээлээ гаргажээ. Үүний дараа тэд хэд хэдэн дрийм-поп сингл гаргаж 2024 оны нэгдүгээр сард "Bread ‘n’ Butter" нэртэй анхны цомгоо гаргасан юм. Энэхүү цомогтоо тэд MF DOOM, Nas, 2Pac, Ice Cube, Wu-Tang Clan гэх мэт олон алдарт уран бүтээлчдийн дууг коверложээ.
Шинго Аннэн буюу Shing02 нь Японы хип-хоп уран бүтээлч, продюсер юм. Тэрбээр хөгжмийн ертөнцөд хорь гаруй жил ажиллаж уран бүтээл гаргажээ. Шинго 2000-аад оны эхээр алдарт Nujabes-тай хамтарч ажилладаг байснаараа ихээхэн танигдсан. Тэд хамтарч ажиллахдаа жазз рэп хөгжмийн урсгалыг хөгжүүлж, энэ цаашлаад нь 2010-аад онд дэлхий даяар хит болсон лофи хип хоп, чилл хоп урсгалыг бий болоход гол нөлөө үзүүлсэн юм. Шинго болон Nujabes нар хамтдаа "Luv(sic)" цуврал бүтээл дээр ажиллаж, "Samurai Champloo" анимэгийн хөгжим болон Nujabes 2005 онд гаргасан "Modal Soul" цомог зэрэг дээр хамтарчээ.
SPIN MASTER A-1 Японы DJ болон турнтэйблист юм. Тэрбээр Шинготой хамтран "246911", зэрэг хэд хэдэн цомог гаргажээ. Мөн тэр "B-BOY IN THE SAMURAI SHADOW" зэрэг брейкбит урсгалаар цуврал цомгууд гаргасан юм.
OMA, Shing02 болон SPIN MASTER A-1 нар Nujabes-ийн дурсгалд зориулж аялан тоглолтоо АНУ болон Их Британид өнгөрсөн жил хийсэн байна.
DOTOR KHUREE

“Дотор хүрээ” нь 2023 онд байгуулагдсан долоон гишүүнтэй авант поп урсгалын хамтлаг. Тэдний уран бүтээлийн хэв маягийг инди фолк, хэд хэдэн урсгалыг хослуулсан гэж тодорхойлж болох юм. Тус хамтлаг B.L.M.D коллекцын Vol.7 дээр дебютээ хийж байжээ.
2025 оны есдүгээр сард “Дотор хүрээ” хамтлаг “Заримдаа зүйлс” нэртэй анхны цомгоо гаргаж, “Fat Cat Jazz Club”-д нээлтийн тоглолтоо гурван хоног хийсэн юм. Тус хамтлагийн нэр “сэтгэлийн дотоод хүрээ” болон нийслэл Хүрээгийн бэлгэдэл бөгөөд сонсогчидтойгоо нэгэн хүрээнд холбогдох утгыг илэрхийлдэг байна.
AISHA DEVI

Швейцарь болон Төвөд гаралтай Aisha Devi нь электроник хөгжмийн уран бүтээлч юм. Aisha Devi 2013 онд найзуудтайгаа “Daise Noire” лэйбелийг үүсгэн байгуулжээ. Тэрбээр 2013 онд тус лэйбелийн нэр дор "Aura 4 Everyone" нэртэй анхны уран бүтээлэ гаргасан байна. Харин 2015 онд "Of Matter and Spirit" нэртэй анхны бүрэн хэмжээний цомгоо “Houndstooth” лейблээр дамжуулан гаргажээ.
Тэрбээр Лондоны Барбикан төв болон Лос-Анжелес хотын Брод музейд тоглож байсан юм. Мөн тэр Лондон дахь Хатан хаан Элизабетын нэрэмжит хөгжмийн танхимд “ВВС” агентлагийн концерт найрал хөгжмийн хамтлагтай тоглож, тэдэнд зориулж хөгжим бичсэн байна.
Цомгууд:
- 2015 онд Of Matter and Spirit
- 2018 онд DNA Feelings
- 2023 онд Death is Home
FAZI
“Fazi” нь БНХАУ-ын эртний дөрвөн агуу нийслэлүүдийн нэг болох Шиань хотод 2010 онд байгуулагдсан пост панк урсгалын хамтлаг. Тус хамтлаг анх "The Fuzz" нэрээр анх байгуулагдаж одоогийнхоосоо илүү ширүүн, боловсроогүй хэв маягтай байжээ. Тэд 2017 онд Европт тоглолтоо хийхээс өмнө АНУ-д “Fuzz” нэртэй хамтлаг байсан тул олон улс дахь амбицаа бодож нэрээ “Fazi” болгон өөрчилсөн юм.
2013 онд "Running Horse" нэртэй анхны цомгоо гаргаж, уран бүтээлийн гараагаа албан ёсоор эхэлжээ. Тэд 2018 онд "Dead Sea" нэртэй дараагийн цомгоо гаргаснаар альтернатив хөгжмийн ертөнцөд хөл тавьсан байна. Үүнээс хоёр жилийн дараа тэд "The Big Band Show" хэмээх алдартай телевизийн шоунд оролцох шийдвэр гаргасан байна. “Fazi” тус шоунд оролцон олонд танигдсан бусад хамтлагуудтай өрсөлдөж пост панк, дарк уэйв хэв маягаа олон нийтэд таниулжээ.
JASSS

Испани гаралтай, Берлин хотод суурьшсан продюсер JASSS буюу Сильвиа Хименес Альварес нь электроник урсгалын хөгжим бүтээгч, DJ юм. Тэрбээр 2016 онд "Caja Negra" нэртэй анхны богино хэмжээний цомгоо гаргаж дебютээ хийжээ.
JASSS 2017 онд "Weightless" нэртэй анхны бие даасан цомгоо гаргасан байна. Энэхүү цомог нь техно, индастриал болон экспериментал жазз хөгжмийн элементүүдийг нэгтгэжээ. Тэрбээр Барселоны “Sonar”, Берлины “HAU”, Прагийн “Lunchmeat”, Тилбургийн “Draaimolen” гэх мэт олон фестивалд тоглож байсан юм.
Тасалбар худалдан авах линк: https://playtimefestival.com/mn/tickets














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Kings of Convenience амьд сонсох өдөр ирнэ гэж бодоогүй явлаа
DIIV irj bg n shoegaze sonirhdog humuust bol tom bayr shuu
The Colors тайзан дээрээ л жинхэнэ мэдрэмж өгдөг хамтлаг даа
The Colors тайзан дээрээ л жинхэнэ мэдрэмж өгдөг хамтлаг даа
Playtime line up ene jil arai l goy bolj bn aa
Shing02 ирнэ гэдэг анимэ хөгжим сонсож өссөн хүмүүст бүр онцгой мэдээ байна
Kings of Convenience iin duunuud zund mash zohidog doo
The Colors бол монгол амьд хөгжмийн нүүр царай болсон хамтлагуудын нэг
DIIV live sonsoh ystoi muruudul bsn shuu
Дотор хүрээ хамтлаг сүүлийн үед үнэхээр сонирхолтой өнгө гаргаж байгаа
Nujabes sonsoj ussun humuus bugd ochih bh daa
Энэ жилийн фестиваль пост панк талдаа хүчтэй болжээ
Aisha Devi bol amid uzber deer buur uur medremj ugdug gesen
Монгол хамтлагууд гадаад артистуудтай мөр зэрэгцээд тоглож байгаа нь сайхан
Kings of Convenience ирж байгаа нь итгэмээргүй л байна
The Colors iig 2014 onoos hoish sonsloo odooch energy ni heveer