Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, Иран гал солилцсон ч гал зогсоох тохиролцоо хэвээр байгаа гэж Трамп хэлжээ

Пүрэв гарагт /2026.05.07/ АНУ, Иран нар гал солилцсон нь хоёр улсын хооронд тогтсон гал зогсоох тохиролцоонд тулгарсан хамгийн ноцтой сорилт боллоо. Ираны зэвсэгт хүчний удирдлага АНУ-ыг гал зогсоох тохиролцоог зөрчиж Ираны газрын тос тээвэрлэгч онгоц болон өөр хөлөг рүү гал нээсэн гэж буруутгажээ. Мөн Кешм арал болон эргийн ойролцоох Бандар Камир, Сирик бүсүүдэд АНУ цохилт өгсөн гэж Иран мэдэгдсэн байна. Үүний хариуд Ормузын хоолойн ойролцоох АНУ-ын тэнгисийн цэргийн хөлгүүд рүү цохилт өгсөн гэж Техран мэдэгджээ. Харин АНУ-ын зэвсэгт хүчин Иран гал нээсэн тул хариу барьсан гэсэн юм.

Уг явдлын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “ABC News” агентлагт хэлэхдээ гал зогсоох тохиролцоо хэвээр байгаа, зүгээр л нэг хайрын цохилт байсан юм гэжээ. Одоо нөхцөл байдал намдсан ч АНУ цохилт өгвөл хариу барина гэж Иран мэдэгдсэн байна. Тодруулбал Ираны зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч “Алива түрэмгийлэлд Иран ямар ч эргэлзээгүйгээр хүчтэй  хариу барина гэдгийг АНУ болон түүний холбоотнууд мэдвэл зохино” гэсэн юм. Харин АНУ-ын зэвсэгт хүчний төв командлал “Төв командлал нөхцөл байдлыг хурцатгах зорилгогүй ч гэсэн АНУ-ын хүчнийг хамгаалах бэлэн хэвээр байна” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button