Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын эдийн засаг эхний улиралд ширгэжээ

ОХУ-ын эдийн засаг энэ жилийн нэгдүгээр улиралд бизнесийн үйл ажиллагаа суларч, байгалийн хий болон газрын тосны орлого төсөөлснөөс бага байсантай холбогдуулан ширгэсэн байна. Тодруулбал ОХУ-ын Төв банк мэдээлснээр ДНБ нэгээс гуравдугаар сард өмнөх жилийн өмн үетэй харьцуулахад 0.5 хувиар буурчээ. Өмнө нь ОХУ-ын Төв банк энэ жилийн нэгдүгээр улиралд ДНБ 1.6 хувиар өснө гэж тооцоолж байсан юм.

Бодлого боловсруулагчид эдийн засаг удааширсныг энэ жилийн эхээр НӨАТ нэмж, цаг агаарын таагүй нөхцөл байдал болон өмнөх жилтэй харьцуулахад нэг, хоёрдугаар сард ажлын өдөр гурван хоногоор бага байсантай холбож тайлбарлажээ. Дөрөвдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путни мэдэгдэл хийхдээ эдгээр шалтгаануудын зарим нь эдийн засаг яагаад удааширсныг тайлбарлахад хангалттай биш байна хэмээн арга хэмжээ яаралтай авахыг уриалсан байна.

Украины дайны улмаас ОХУ-ын эдийн засаг хэт халж инфляц өссөн тул Төв банк бодлогын хүүгээ сүүлийн 20 жилд байгаагүй өндөр түвшинд хүргэсэн. Бодлогын хүү маш өндөр түвшинд байсан тул бизнесүүд зээл авч чадахгүйд хүрч эдийн засгийн өсөлт удааширч эхэлсэн юм. Ийм учир инфляц зорилтот түвшнээс өндөр байгаа ч гэсэн ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ өнгөрсөн жилээс бууруулах болсон билээ.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ҮКЭРҮ КОЧИТУ ТЕНЕГ МИНГОЛНУДА БЯД ТИНАЙ УЛЦАД БЕНЗИН ӨХГҮЙ БАЙКАДА ТИА НАРИУД ДУУЦАА ТҮВИ МИА ЦАЛВААЧИН АБ ГИЛЕГ

Зочин
Зочин

EDIIN ZASAG AGSHINA GEH BAILGUI DEE . US BUTSALGAHAD L SHIRGEDEG BAIMAAR

Зочин
Зочин

Яг үнэндээ Оросын үнийн өсөлт Монголоос бага байгаа

Зочин
Зочин

Hudlaa medeegee boliochee Orosod buh yumnii une manaihaas hymd baina shuu dee

Холбоотой мэдээ

Back to top button