Улс төрийн мэдээ

Н.Учрал: Иргэд орон сууцны 50 хувийг ипотекийн зээлээр, 50 хувийг түрээслээд өмчлөх зохицуулалт хийнэ

"Анх удаа байр авч байгаа иргэнд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 50 хувь бууруулна" гэж Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдсэн.

Үүнийг тайлбарлая: Орон сууцны 50 хувийг ипотекийн зээлээр, 50 хувийг нь түрээслээд өмчлөх хэлбэрээр тооцох юм байна. Нэг үгээр хэлбэл, таны худалдаж авсан байрны тал нь төрийн мэдэлд |түрээс| байна гэсэн үг. Энэ нь урьдчилгаа төлбөрийг багасгаж байгаа арга хэрэгсэл юм байна. Ингэснээр орлого багатай иргэдийг олноор нь орон сууцанд хамруулах, яндан цөөлөх, ипотекийн зээлийн хүртээмжийг илүү нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ.

Ташрамд дурдахад, Энэ оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 5.5 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт хүлээгдэж буйг Монголбанк мэдээлж байсан. 2026 онд нийт нэг их наяд орчим төгрөгийн зээл олгохоор төлөвлөжээ.

Ипотекийн зээлийн үлдэгдэл хоёрдугаар сарын эцэс гэхэд 11.7 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.7 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм. Одоогийн байдлаар нийт зээлийн 1.5 хувийг анхаарал хандуулах, 0.9 хувийг чанаргүй зээл эзэлж байна.


Тэгвэл Улаанбаатар хотод орон сууц ямар ханштай байна вэ?

Хамгийн сүүлд буюу энэ оны гуравдугаар сарын дүнгээр нэгтгэсэн ҮСХ-ны судалгааг товч хүргэе.

Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсөж, өмнөх сараас 0.1 хувиар буурсан бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.5 хувиар өсөж, өмнөх сараас 0.4 хувиар буурчээ.

2026 оны 3 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.71 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.92 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 10.8 хувь (436.0 мянган төгрөг)-иар өсөж, Сонгинохайрхан дүүрэгт 1.7 хувь (56.0 мянган төгрөг)-иар буурсан байна.

2026 оны 3 дугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.91 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.91 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хан-Уул дүүрэгт 11.6 хувь (558.1 мянган төгрөг)-иар өссөн байна.

Орон сууцны 1м.кв талбайн дундаж үнийг байршлаар нь харвал, Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 8.66 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 5 шар орчим 3.12 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Оролцогч
Оролцогч

Манай Учрал хүү жинхэн төрийн цаанаасаа төрсөн лидер удирдагч гэж хардаг Амжилт эрүүл энхийг ерөөе

Zol
Zol

Hezeenees heregjij ehleh we

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Баяжаргал
Баяжаргал

Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ

Цэнгэл
Цэнгэл

Банкны ажилтанд хахуул өгч байж ипотекийн зээл авдаг. Энэ тогтолцоогоо болимоор юм аа

Холбоотой мэдээ

Back to top button