Улс төрийн мэдээ

Б.Чойжилсүрэнгийн ангийн найз Д.Бямбасүрэнг авлига авсныг тогтоож, ₮30 саяар торголоо

Өнгөрсөн нэгдүгээр сард Б.Чойжилсүрэнгийн ангийн найз “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнгийн гэрээс 35 сая төгрөгийн гадаад валютыг хураан авч, баривчилсан. Мөн түүнтэй хамаарал бүхий этгээд болох Ц.Мөнхбаярыг хахууль дамжуулсан байж болзошгүй үйлдэл илэрсэн учир АТГ хойшлуулшгүйгээр баривчилж байсан билээ.

Тэгвэл Д.Бямбасүрэн, Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэргийг өнөөдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцлээ.

Шүүхээс “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг хахууль авсан гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгийн торгуулийн ял оноолоо.

Харин түүнд хахууль өгсөн иргэн Ц.Мөнхбаярт өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 3.9 сая төгрөгөөр торгох ял оноов.

Ингэхдээ Д.Бямбасүрэнгийн төлөх 30 сая төгрөгийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Ц.Мөнхбаярын төлөх 3.9 сая төгрөгийн 6 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Mөнх
Mөнх

Арай ч дээ

Зочин
Зочин

Хэлэх үг алга

Зочин
Зочин

Энгийн хүн ийм хэрэг хийсэн бол өдийд хоригдоод явж байгаа даа

Зочин
Зочин

Авилгалчид торгуулиад л болоо ! Монголын авилгалчид мандтугай!

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Иргэн
Иргэн

Шинэ хууль чинь МАН -АН мафиуудад үйлчлэхгүй гэсэн заалттай юм бн!!! Иргэд сайн ойлгоогүй байсан юм бн!!!

Зочин
Зочин

30 тэрбумаар торгоод ч багадна. Хулгайч нар

Дэл
Дэл

Монголд авилгачид МАНдан бадарч байна даа

Зочиниргэниргэн
Зочиниргэниргэн

Ганц нэгиыг нь бууд,ихаач

Зочин
Зочин

Авлигын хэрэгт холбогдоод хэдхэн саяар торгуулаад өнгөрдөг нь шударга ёс мөн үү

Зочин
Зочин

30 sayaar torgood duusdag yum bol tomchuud avilga avahaa bolihgui dee

Зочин
Зочин

Angiin naiz geheer l bugd oilgomjtoi sanagdchlaa

Зочин
Зочин

Төрийн албан тушаал гэдэг зарим хүмүүст мөнгө хийх хэрэгсэл болчихсон юм шиг

Зочин
Зочин

5 jil turiin alband ajillah erh hasna gedeg chini daraa ni butsaad l orno gesen ug shde

Зочин
Зочин

Ядаж улсад учруулсан хохирлыг нь бүрэн төлүүлдэг баймаар юм

Зочин
Зочин

Hunii amidrald 30 say ih mungu ch iim hergiin hajuud bol yu ch bish

Зочин
Зочин

АТГ сүртэй баривчиллаа гээд байсан эцэстээ иймхэн шийтгэлтэй дуусдаг нь сонин

Зочин
Зочин

Ene ulsad tom alban тушаaltnuudad huuli ooroor үйлчилдэг yum bish uu

Зочин
Зочин

Нэг жил хувааж төлнө гэдэг бүр л зөөлөн шийдвэр байна

Зочин
Зочин

Avilga ugch avdag 2 tal ni adilhan buruutaishd harin yal ni bas yalgaatai yum aa

Зоч
Зоч

Айх ичих зовхооо мартсан шуналын бузруууд нүгэл гэж биидээээ эрх мэдэл хагартлааа баяжсанч буцаадаг хорвооо бурхан шудрага шииддэг нь бас яахавдээ

Зочин
Зочин

Ялзарсан шүүх

Зочин
Зочин

Uvsiinhan ysnii hulgaich guilagchinguud

Зочин
Зочин

хятад шууд цааз өчиггүй
монголд үнсээд л эвийлээл болоо

зочин
зочин

энэ тэгээд шагнал юмуу хариуцлага тооцоогүй л бна хулгайлсан мөнгөөрөө30саяыг хахуульд өгөөд л гарсан бна.Шүүх хамтрагчид болсоор уджээ .Хүрэлсүх Ерөнхийлөгчөө Шүүх Прокуророо солихгүй суусаар 6 жил дууслаа.

Зочин
Зочин

Баячуудад ээлтэй хууль

Зочин
Зочин

Авилгачидын диваажин болсон хөөрхий монгол орон минь. Авилга аваад бид өршөөгөөд өгье гэсэн хуультай , шүүх засаглалтай улс даа бид нар

Зочин
Зочин

Шүүгч нь авилга авчихсан бна ш дээ

зочин
зочин

Түй түй ялзарч өмхийрсөн шүүх, ой гутаж бөөлжмөөр бна.

Холбоотой мэдээ

Back to top button