Судалгаа: Дэлхийд АНУ-ын нэр хүнд ОХУ-аас дор болсон
АНУ-ын талаарх дэлхий нийтийн үзэл бодол хоёр жил дараалан муудаж, ОХУ-ын улсын талаарх үзэл бодлоос ч дор түвшинд хүрсэн болохыг баасан гарагт /2026.05.07/ нийтлэгдсэн ардчиллын талаарх судалгаа харууллаа. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бодлого НАТО-д ихээхэн дарамт шахалт учруулсаар байгаа нь үүнд нөлөөлж байгаа аж
Уг судалгааг Дани улсад төвтэй "Ардчиллын холбоо” сангийн захиалгаар хийжээ. Тус судалгаагаар дэлхийд хамгийн их аюул занал учруулж буй улс орнуудын жагсаалтад АНУ нь ОХУ болон Израилын дараа хамгийн олон удаа нэрлэгдсэн байна. Холбоог үүсгэн байгуулагч, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Андерс Фог Расмуссен "Дэлхий дахинд АНУ-ын нэр хүнд ийм хурдацтай унаж байгаад харамсаж байгаа ч энэ нь гайхах зүйл биш юм" гэж хэллээ.
Тэрээр нэмж "Сүүлийн 18 сарын хугацаанд АНУ-ын гадаад бодлого нь Атлантын далай дамнасан харилцааг эргэлзээтэй болгож, өргөн хүрээний гаалийн татвар ногдуулсан. Мөн НАТО-гийн холбоотон улсын газар нутаг руу халдан довтлохоор заналхийлсэн зэрэг олон үйлдэл гарсан" гэжээ.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Eвропын холбооны нэр бас унасан шүү дээ.
Нэр хүнд.нь их.унажээ.
Одоо яалтаа ч билээ. Өөдөө хаясан чулуу гэж.