Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин Украины дайн удахгүй дуусна гэж бодож буйгаа илэрхийлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бямба гарагт /2026.05.09/ хэлэхдээ Украины дайн дуусахад ойртсон гэж бодож байна гэжээ. Бямба гарагт Москва хотод болсон Ялалтын парадын үеэр тэр Украинд ялалт байгуулна гэж амласан юм. Үүнээсээ хэдэн цагийн дараа Путин дайн удахгүй дуусна гэж бодож байна хэмээжээ.

Мөн тэр Европын аюулгүй байдлын шинэ зохицуулалтын талаар хэлэлцээ хийхэд бэлэн байна гэсэн юм. Путин хэлэлцээ хийхэд хамгийн тохиромжтой хүнийг Германы канцлер асан Герхард Шредер гэж үзэж байгаа аж. ОХУ 2022 онд Украин руу цэргээ оруулж дайн эхлүүлсэн нь Орос болон барууны орнуудын харилцааг 1962 оны Кубын пуужингийн хямралаас хойш үзэгдээгүй хэмжээнд хурцдуулсан. Тухайн үед дэлхий нийт цөмийн дайны ирмэгт тулж ирээд байсан билээ.

Путин дайн үүссэн шалтгааны талаар ярихдаа барууны "глобалист" удирдагчдыг буруутгажээ. 1989 онд Берлиний хана нурсны дараа НАТО зүүн зүгт өргөтгөхгүй гэж амлалт өгсөн боловч дараа нь Украиныг Европын холбооны нөлөөнд оруулахыг оролдсон гэж хэлсэн байна. Үнэндээ НАТО тийм амлалт өгөөгүй юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн жилээс хойш Украиныг дайныг зогсоохоор ажилласан ч амжилтад хүрээгүй. Вашингтоны зуучилж буй энхийн хэлэлцээ зогсонги байдалд орсон хэмээн Кремль мэдэгдсэн байгаа.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ер нь Оросыг дэмжсэн, Путиныг сайшаасан троллууд таг дуугүй болчихов уу даа ?!

Зочин
Зочин

Orosiin gazar nutag ulaml tomorson shuu dee Oros dainaa zogsoohgui bol evrop, baruuniihan ediin zasagn suirhene baina shuu dee

Зочин
Зочин

Хэзээ дуусгахаа өөрөө л шийддээ. Овоо хэдэн пуужинтай гээд хөөрцөглөөд байдаг биз дээ. Тэрнээсээ хэдийг нь баруун тийш нь шидчихээч

Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf

opsiin shivshigtei yalagdlaar duusna shde hulmasaa,

Зочин
Зочин

Утга үгүй, амжилтгүй дайнаа зогсоохгүй бол Оросууд бослого гаргах, эдийн засаг дампуурах аюул ойрхон болсон !

Зочин
Зочин

Шаалтуур өвгөн шаасаар л бнуу. Өдөөсөн дайн нь мөнгө нь дуусаад хулмас ивануудын ичгүүртэй ялагдлаар дуусах нь ойлгомжтой болчихлоо шд.

Холбоотой мэдээ

Back to top button