Улс төрийн мэдээ

Х.Нямбаатарт "жин тавихаар" Г.Жаргалсайхан ирлээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөний үеэр БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайханг Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор томиллоо. Нэг үгээр хэлбэл он гарснаас хойш Х.Нямбаатартай толхилцсон Э.Бат-Амгалангийн хүнийг Х.Нямбаатарын дэргэд суулгалаа.


Х.Нямбаатар, Э.Бат-Амгалан нарын маргаан Төрийн ордны гадна хоёр сар "Зэс эрдэнийн хувь" ХХК жагсах, Яармаг дахь Хангарьд ордны гадна БЗД-ийн хэсгийн төлөөлөгч очиж, "Х.Нямбаатарыг огцруул" гэх хүртэл явсан. Улмаар БЗД-ээс гарч ирсэн Э.Бат-Амгалан "Би Хотын намын дарга болох бүрэн боломжтой, ажлын туршлага бий" гэж ам нээж байсан ч сүүлд "Надад Х.Нямбаатартай албан тушаал булаацалдаад байгаа асуудал байхгүй, Хотын намын дарга болно гэж хэлээгүй" гэснээр намжсан байсан билээ.

Эл үйл явдлуудын дараа Х.Нямбаатарын дэргэд чухал нэг орон тоо суларсан нь Хотын даргын нэгдүгээр орлогч. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалай өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, хууль хяналтын байгууллагад шалгуулахаа 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд мэдэгдсэн. Үүнээс хойш түүний оронд хэн томилогдох вэ гэх асуулт анхаарал татсаар байсан юм.

Тус албан тушаалд Х.Нямбаатарын талаас Б.Мөнхбатыг томилохоор санал болгосон Ерөнхий сайд Н.Учрал дэмжээгүй гэгддэг.

Ер хот ажлаа урагшлуулахын тулд Хотын даргын түших багана, хөл гар нь бат бэх, нэг чиг шугамд байх учиртай. Гэтэл Х.Нямбаатарыг ажлаас нь унагахгүй ч дэргэд нь "чимхэх" хүнээр БЗД-ээс, Э.Бат-Амгалан талаас Г.Жаргалсайхан ирсэн нь энэ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ган
ган

Яаж байгаа юм болоо, хотын игэдийг мангуу гэдгийг МАНгарууд сайн мэддэг учраас хэнийг ч томилж болно гэж боддог юм байхдаа. Өнөөдөр БЗД ямаршуухан "харанхуй бараан" дүүрэг гэдгийг уг нь Учрал сайн мэдмээр юм. Хүн ам ихтэй, газар нутаг ихтэй, хог хаягдал ихтэй, хэл ам ихтэй, хэрэг төвөг ихтэй, хөл хөдөлгөөн ихтэй, том зах худалдаан газар ихтэй гэх мэт буруу зөрүү юм ихтэй энэ дүүргийг өөд нь чирчих чадалгүй цаг хугацаа арай ядан өнгөрөөж яваа хүн хотод очоод бузгай сайн ажиллахгүй нь тодорхой. Энэ Учрал ийм байлай юм уу түүний намын аппаратын нөхдүүд зориуд ингэж буруу тийшээ ажиллаж суудлынх нь доор сэмхэн нүх ухаад байна уу. Ер нь хэтэрхий дээшээ хөөрөгдөөд ар хударгаар чинь "ажлыг чинь алаад" яваад яваа юм биш биз, дүү хүү.

Зочинолдо
Зочинолдо
Reply to  ган

өө тийм үү Баянзүрхийг идчихээд одоо хотыг бүхэлд нь зулгаах гэж ирж бгаан бга харваас полдойчхоод

Ууганбаатар
Ууганбаатар

Учрал ер нь улс эх орныхоо эсргэ байгаа юм бна. Одоо хотын хөгжлийг явуулахгүй гэсэндээ эсрэг хүнийг нь дэргэд нь тавьчихлаа энэ 2 хэрэлдээд салахгүй эх орон хөгжихгүй бүтээн байгуулалт явахгүй. Нямосор гуайд хэлж Учралыг алганы амт үзүүлэхгүй бол энэ хүүхэд нэг биш болжээ

Иргэн
Иргэн

Хүний хүнээр гал мануулдаг

Зочин
Зочин

Наад Бат-Амгалангийн нохойгоо амбаардаад хөө

Зочин
Зочин

Ёстой зөв шийдвэр байна

Зочин
Зочин

Нямбаатарыг огцруул боржуур болон бусад тэндэрээр их мөнгө завшиж тэрбумтан болсон гээ биз дээ

Зочинолдо
Зочинолдо

Ман гэж ой гутмаар хог новшнууд дүүрчээ

Зочин
Зочин

Uchral gej vhdel yaj tenegtej bnaa ain nus banidis!

Зочин иргэн
Зочин иргэн

19 хүнд 30 000 000 сая төгрөг тараасан Жаргалсайхныг НЯМБААТАРЫН ТАГНУУЛААР АЖЛУУЛАХ нь УЧРАЛ БАТАМГАЛАН 2-ЫН НЭГДМЭЛ СОНИРХОЛ .

Зочин
Зочин

Өө тэр юмуу. Шал тэнэг гар байсаншд.

Зочин
Зочин

Учрал МАН ын хагралыг улам нэмж Нямбаатарыг унагаах ажиллагаанд идэвхтэй оролцлоо . МАН -хан франц бүлэглэл , албан тушаалын шуналаас болж үнэ цэнэ иргэд итгэл итгэлээ алдаа .Та нар ажил хийх чадваргүй юм байна Сонгуульд оролцох дүн чинь тодорхой болж байна

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочинолдо
Зочинолдо

Учрал гэдэг хүн үхэж босоод чөтгөр шүглэчихсийн бишүү харц марц нь хүйт даагаад

ЗочинВуамваа
ЗочинВуамваа

Энэ бол Хүкийн дохиогоор яваа хүүхэд шүү дээ

Оюун
Оюун

Хоорондоо толхилцох яах вэ. Зуны сар зургаа биш нэг л мэдэхэд намар болно. Хүйтрэхээс өмнө ажлаа л хийх хэрэгтэй байна.

zochinz
zochinz

ajil yavdgui gatsdag asuudal bl ene shuudee negen ajilaa yvuulah gd nuguuhun yavuulahgui gatsash gd uchiral ingej gatsaah gj nymbaatarin hunig tavihgui zurchiltui bga huniihee hunig hajuudan tavij bgag harhad niislelin ajilig gatsaah hotin dargig uurin huneer holih sonirhol ih bnuu l gj haragdsj bh shig uuln hen ajil hij bn tr hunig demjmeer bgam heni tal heni hun bhn chuhal bish irhedin uls hotihoo tuluul bga bl

Би бас чи
Би бас чи

Хамтран ханцуй дотроо наймаалцах вий дээ

Зочин
Зочин

Нямбаатар, Оюунэрдэнийн бүлэглэл хотод хаан шиг аашилж бродюр, Туулын хурдны зам, Урт цагаанаар мөнгө угааж хэтэрхий улаан цайм дураараа аашилж бна, эцэст нь тэр их мөнгө, зээл ард түмний нуруун дээр ирнэ, татвар төлөгчид туйлдаж бна, Оюунэрдэнэ, Нямбаатарын бүлэглэлийг баяжуулахын төлөө татвар төлж ажилламааргүй бна.

Цэцэгмаа
Цэцэгмаа

Жаргалсайхан хамгийн муу дарга

Холбоотой мэдээ

Back to top button