Гадаад мэдээДЭЛХИЙ

Япон чихэрлэг төмсийг хэрэглэх нь ямар ач тустай вэ

Япон чихэрлэг төмс нь бага самар шиг амттай, үл ялиг чихэрлэг, эслэг, антиоксидант болон А, С амин дэмээр баялаг ногоо юм. Тус ногоог тогтмол хэрэглэх нь гэдэсний эрүүл мэндэд тустай. Мөн цусан дахь сахрын хэмжээ болон зүрхний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж магадгүй юм.

Калифорни мужийн Доуни хотод амьдардаг хоол зүйч Эми Дэвис “Япон чихэрлэг төмс нь маш тэжээллэг, эрүүл хүнс. Энгийн улбар шар чихэрлэг төмстэй ижил тэжээллэг чанартай байдаг” гэж хэлжээ.

Япо чихэрлэг төмсний нэг удаагийн порц нь өдрийн А витамины хэрэгцээг 100 хувь хангана. Мөн С амин дэмийн хэрэгцээний 40 орчим хувийг хангах хэмжээний тэжээллэг аж. Үүнээс гадна кали болон ашигтай антиоксидант агуулдаг байна.

Дэвисийн хэлснээр нэг дунд зэргийн хэмжээтэй япон амтат төмс дараах тэжээллэг чанартай байдаг аж.

  • 100 калори
  • 24 грамм нүүрс ус
  • 4 грамм эслэг
  • 7 грамм сахар
  • 2 грамм уураг

Хоол боловсруулах системийг дэмжиж магадгүй

Хойд Каролина мужийн Гринсборо хотод байрлалтай хоол зүйч Шарникияа Уайт “Япон чихэрлэг төмсний эслэг нь хоол боловсруулах тогтолцоо хэвийн ажиллахад тусалдаг” гэж хэлсэн байна.

Эслэг нь өтгөн гадагшлуулахад тусалж, өтгөн хатахаас сэргийлдгээс гадна пребиотик болдог. Пребиотик гэж гэдэс доторх ашигтай бактериудыг тэжээж, үржихэд тусалдаг хоол хүнсийг хэлдэг.

Гэдэсний микробиом эрүүл байснаар үрэвсэл буурдаг гэдгийг судалгаанууд харуулсан. Мөн дархлааны хэвийн үйл ажиллагааг нөхцөлдүүлж, тэжээлийн бодисыг сайн шингээхэд тусалдаг. Үүнээс гадна микробиом сэтгэл санаа болон сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг юм.

Цусан дахь сахрын хэмжээг зохицуулахад тусалж магадгүй

Япон чихэрлэг төмсний нүүрс ус болон эслэг нь биед удаан шингэдэг. Энэ нь цусан дахь сахрын хэмжээг тогтвортой байлгахад тусалдаг юм.

Шарникияа хэлэхдээ “Чихэрлэг гэдэг үгэнд хууртах хэрэггүй. Хэдийгээр чихэрлэг төмс нь нүүрс ус ихтэй ч цусан дахь сахрын хэмжээг зохицуулахад тусалдаг болохыг судалгаа харуулсан” гэжээ.

Гэхдээ цусан дахь сахраа хянаж буй чихрийн шижинтэй хүмүүс анхаарах хэрэгтэй. Мөн нүүрс ус багатай хоолны дэглэм барьж буй хүмүүс идэх хэмжээгээ хянах нь чухал гэж Дэвис хэлсэн байна.

Цусан дахь сахрын хэмжээг тогтвортой байлгахын тулд япон чихэрлэг төсийг уураг болон эрүүл өөх тостой хүнстэй хамт идэж болно. Жишээ нь шарсан загас эсвэл оливын тосонд хуурсан ногоотой хамт хэрэглэж болох юм.

Эх сурвалж: Very Well Health

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button