Шатрын бодлого бодолтын төрлөөр Монгол Улсаас анхны их мастер цолтон төрлөө
Тавдугаар сарын 08-10-ны өдрүүдэд Македон улсын Скопье хотноо зохион байгуулагдсан Шатрын бодлого бодолтын Европын аварга шалгаруулах тэмцээнд Их мастер С.Билгүүн амжилттай оролцож шатрын бодлого бодолтын төрлөөр Монгол Улсаас анхны их мастер цолтон төрлөө.
Тэрбээр Их мастер цолны сүүлийн буюу гурав дахь нормоо биелүүлэн, чансаагаа 2550 хүргэснээр ийнхүү анхдагч болж буй юм. Түүний хувьд шатрын спортын болон бодлого бодолтын төрлөөр хос их мастер цолтон болсон Дэлхийн цөөн хүмүүсийн тоонд бичигдэж байгаа аж.
Дэлхийн шилдэг бодлого бодогчид оролцсон өндөр зэрэглэлийн энэхүү нээлттэй тэмцээнд нийт 90 боломжит онооноос 84 оноо авч, 2724 үзүүлэлтээр шагналт зуравдугаар байрт шалгарсан бахдам сайхан амжилтыг үзүүлжээ. С.Билгүүн ирэх наймдугаар Дэлхийн аварга шалгаруулах шатарын тэмцээнд аваргын төлөө өрсөлдөх аж.
Х.ХУЛАН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.