НИЙГЭМНийгэм мэдээ

Н.Жанцанноров: Эмгэнэл төлөвлөж бичих ажил бол маш их хариуцлагатай эд байсан юмсан

Төрийн шагналт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар энэ сарын 11-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд Монголын ард түмэн эмгэнэл илэрхийлсээр байна. Харамсалтай нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас түүнд эмгэнэл илэрхийлэхдээ хиймэл оюун ухаанаар бичүүлж түүний овгийг нь буруу бичихээс гадна уран бүтээлүүдийг нь бусад яруу найрагч нартай хольж байж боломгүй алдаа гаргасан.

Хэдийгээр яамнаас тухайн мэдэгдлээ нэн даруй татсан ч гэсэн Ш.Гүрбазар агсантай мөр зэрэгцэн уран бүтээл туурвиж байсан мэргэжил нэгт нөхөд болон урлагийн салбарынхан өөрсдийн үзэл бодлоо сошиал хуудастаа илэрхийлээ эхэлжээ.

Энэ талаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, Монгол Улсын урлаг судлалын Шинжлэх ухааны доктор Н.Жанцанноров "Алдар суутай хүмүүсийг өөд болоход бичдэг "эмгэнэл” төлөвлөж бичих ажил бол маш их хариуцлагатай эд байсан юмсан. Түүнийг суут гэх үү, агуу гэх үү, алдарт гэх үү, нэрт гэх үү, авьяаслаг гэх үү, билиг танхай гэх үү гээд тодорхойлох ганцхан үгийг сонгоход ч урьд өмнөх хүмүүст зориулсан эмгэнэлтэй харьцуулж жинг нь тааруулах хэрэг гардаг" хэмээн бичжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яам тамгын газруудаар дүүрэн бичиг үсэггүй шахуу, уншсан дуулсанаар маруухан усан толгойтой нөхдүүдийг бүгдийг нь зайлуулах хэрэгтэй. Удирдах хүмүүс нь тийм болохоор доор нь удирдуулж байгаа ажиллагсадад урам байхгүй болно. Мерит зарчмыг яс мөрдөж байж улс орон урагш хөгжинө.

Зочин
Зочин

Цүнх баригч бөгс долоогч нарын үнэн төрх энэ юм.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тантай Санал нэг байна. Хаа сайгүй цүнх баригч бөгс долоогч янханууд нууц амраг гээч бузарууд жирийн ард иргэдийн толгой дээр гараад дураараа бааж шээж бөөлжиж түүгээр ч зогсохгүй өнөөх муу иргэдээ оркоор нь дуудаж баха таваа хангана
Сайд ухаантай сда бас хамт огцрох ёстой

зочин
зочин

УХААНГҮЙ НОЁНД УРАГШГҮЙ АЛБАТ ГЭДЭГ. АЛДАРЖАВХЛАН НОЁН УРАГШГҮЙ АЛБАДТАЙ БНА ДАА.
БҮХЭЛ БҮТЭН СОЁЛЫН ЯАМ НЬ НОМ УНШДАГГҮЙ ГЭСЭН МЭССЭЖ НИЙГЭМД ТҮГЛЭЭ ДЭЭ. АРАЙ2

Зочин
Зочин

Алдаржавхлаан, наад юу ч мэддэггүй сарангэрэл гэдэг маанаг гайхлаа ажлаас нь халаа ч !!!

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Алдаржавхлан Сарангэрэлийн мэдэлт Хүн гэдгийг сонссоон..

Зочин
Зочин

Танайх бас мэдээгээ зөв бичмээр байна. сольж-ийн ард , тэгээд байж боломгүй гэж бичмээр, илэрхийлцгээ ж үсэг нь байхгүй. Ер нь тэгээд уралдаад, яараад алдаад байдаг юм уу, өөрсдөө ийм байж алдаа засагчид ядаж оруулж баймаар юм.

Зочин
Зочин

Монгол хэлний нийтээр дагаж мөрддөг зөв бичих дүрэм байхгүй болсон, хүн бүр өөрсдийнхөөр бичиж байгаа, ТВ9 монгол гэдэг үгээ алдаж бичсэн байсан шү,

зочин
зочин

эмгэнэлийн үг нь эд биш баймаар юм.

Зочин
Зочин

"илэрхийлээ" зөв бичээч дээ

Зочин
Зочин

Цэдэнбал гуайн үед нэг таслал алдаж бичих нь маш том хариуцлага юм гэж хэлсэн үг нь байдаг бөгөөд энэ чиглэлээр тогтоол, зааварчилага гарч байсан нь үнэн юм. Өнөөдрийн сэхээтнүүд ядуу монгол хэл, босго давахгүй сэтгэлгээтэй болсонд харамсахаас цаашгүй л бна. Системийн ялзрал болж байна.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Цээдка гийн нэрийн Цэдэнал гэж бичээд аюул болсон гэдэг

Зочинолдо
Зочинолдо

сэтгэлгүй л байхгүй юу эднээс ч жоохон залуу хүүхдүүд ажилд сэтгэлээсээ ханддаг нь зөндөө л байдаг

Зочин
Зочин

ЯГ ҮНЭН!!! Одоо цагт монгол хэл бичгийн дүрэм ч мэдэхгүй хүмүүс ёстой нэг баллаж хаяж байнаа!!!

Зочин
Зочин

Яам гэдэг байгууллагын мэдлэггүй ур чадваргүй eрөнхий мэдлэг гэж байхгүй англиар ч олигтой ярьж орчуулж чадахгүй
Энэ хүмүүсээ зайлуулах нь зөв гэдэгтэй санал нэг

Зочин
Зочин

Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийн ихэнх нь бас л үг үсгийн алдаатай байна даа.

Иргэн
Иргэн

Яамдууд бүгд мэдэхгүйгээ мэддэггүй алаарай дүүрчихсэн4

Амаржаргал
Амаржаргал

Гомдмоор юм даа

Амаржаргал
Амаржаргал

Халт мулт гяс гэж ажил хийдэг биз дээ хувийн ажил эхэлээд дундуур нь төрийн ажил хийдэг жишээ эгэ

Зочин
Зочин

Номингийн соёлын яаманд үлдээсэн өв,үр дүн энэ болой. Нам дагасан, ах захаа хүндлэхээ байсан, хүн болоогүй, боловсролгүй, их мэдэгчдийн цугларал яам газрыг дүүрэгжээ.

Сайнаа
Сайнаа

Энэ хариуцлагагүй ажилтан өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд зайлах байлгүйдээ. Нүүр гэдэг шир болчихоогүй л байгаасай лүд гэж.

Дээр
Дээр

Дарга нэртэнгүүд ер нь юу ч хийдэггүй шүү дээ энэ дээр харагдаж байгаа биз дээ нэг л их пээдийсэн мөнгө идэх гэсэн дарга нэртэнгүүд

Ккккк
Ккккк

Жанцанноров хамгаалалттай газар хувьдаа авсан газрынхаа (5000га) гэрчилгээгээ буцаагаад улсад нь өгчихөөд шүүмжилбэл яаж байна.

Уншигч
Уншигч

Соёлын яамныханд Монгол хэл бичгийн зөв бичих дүрмээр хичээл орж шалгалт авч тэнцэхгүй бол цомтголд оруул зарим хүмүүс нутгынхаа аялгаар их алдаатай бичнэ Харамсалтай

Зочин
Зочин
Reply to  Уншигч

Өөрөө бас зөв бич, нутгийнхаа!!!

Back to top button