НИЙГЭМНийгэм мэдээ

Дархан-Уул аймаг хогийн цэгтээ ойн зурвас байгуулж 760 ширхэг мөнгөлөг улиас мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийнхаа хэмжээнд 730 гаруй мянган мод тарихаар төлөвлөжээ. Уг ажлын хүрээнд Дархан хотын төвлөрсөн хогийн цэг орчимд хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлсэн байна.

Тухайн хэсэгт энэ жил байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын хүрээнд 127 сая төгрөгийн зардлаар хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг “Мартай цамхаг” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулжээ. Тус компани 760 ширхэг мөнгөлөг улиас мод тарих юм байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд 2022 оноос хойш нийт 1,949,263 мод тарьж, арчилж хамгаалах ажлыг тогтмол хийх аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button