Нийгмийн
ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод буй А.Даваажаргал гэж хэн бэ

ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар А.Даваажаргалыг томилсон байна. Тэрбээр 2024 онд буюу Ч.Номин сайдын үед Соёлын яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга бөгөөд ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байв.
Тухайлбал, олны шүүмжлэлд өртөж, нийгэмд талцал дагуулсан өсвөр үеийнхэнд кино үзүүлэх гэх тодотголтой 18.3 тэрбумын өртөг бүхий соёлын ваучерыг санаачлан төсөвт зүтгүүлэгчдийн нэг аж.
А.Даваажаргал нь эрх зүйч мэргэжилтэй бөгөөд өмнө нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын албаны даргын албыг хашиж байжээ.
Д.ХАДААН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бас л нэг мангар МАНчин л доо !
18.3 тэрбум салхинд хийсгэж цавчих юм санаачилж байсан юм бол ямар олигтой амьтан байв гэж. Төрийн мөнгө уйлахгүй гээд нүдээ цавчихгүй чичирч үрдэгүүдийн нэг биз.
Сүржин гарчигтай даржин бичвэр болжээ