Гадаад мэдээДЭЛХИЙ

“Meta” компьютерын гарын товшилт, хулганын хөдөлгөөнийг хянаж буйг ажилтнууд нь эсэргүүцжээ

“Meta” компани өнгөрсөн сард мэдэгдэл хийхдээ ажилчдынхаа компьютерын гарын товшил, хулганын хөдөлгөөнийг хянан бүртгэж, дата мэдээлэл цуглуулна гэсэн. Тэрхүү мэдээллээрээ ажил бие даан гүйцэтгэх чадвартай хиймэл оюун ухаан хөгжүүлэх юм. Үүнийгээ тус компани ажилчдадаа танилцуулахдаа хиймэл оюун ухаан хөгжүүлэхэд та бүхэн хувь нэмрээ оруулах боломжтой болно гэсэн утгатай мэдэгдэл гаргасан. Сонирхолтой нь гарын товшилт, хулганын хөдөлгөөнөөс гадна дэлгэцийн зургийг бас авч байгаа юм.

Үүний эсэргүүцсэн ажилчид АНУ дахь “Meta”-гийн хэд хэдэн оффист эсэргүүцлийн агуулгатай хуудаснууд наажээ. Оффисын янз бүрийн байршилд наасан хуудаснууд дээр эсэргүүцлээ илэрхийлж цахим хөдөлгөөнд гарын үсгээ зурахыг ажилчдад уриалсан байна. Эсэргүүцлийн хуудас нааж эхлэхээс долоо хоногийн өмнө “Meta” компани ажиллах хүчнийхээ 10 хувийг цомхотгоно гэж мэдэгдсэн юм. Ажилчид эсэргүүцэж байгаа тал дээр “Meta” хариу өгөхдөө өмнө нь гаргаж байсан мэдэгдлээ дурджээ. Тус мэдэгдэл нь “Компьютер ашиглан өдөр тутмын ажлуудыг гүйцэтгэхэд нь туслах хиймэл оюун ухаантай агентууд бүтээх бол бодит жишээний дата хэрэгтэй. Хулганын хөдөлгөөн, гарын товшилтын мэдээлэл шаардлагатай” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button