Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдын иргэдийн цуснаас хантавирусийн эсрэг бие илэрч байжээ
Атлантын далайд аялж буй Өмнөд Африкийн "MV Hondius" хөлөг онгоцонд маш ховор тохиолддог Хантавирусын халдвар гарч, гурван хүн нас барсан. Уг вирусын халдварын эх үүсвэр нь голчлон халдвар авсан мэрэгч амьтад хулгана, оготно гэх мэт амьтад байдаг аж. Хантавирус нь хүнээс хүнд шууд халддаггүй гэж үздэг боловч мэрэгчдийн шээс, баас, шүлсээр бохирдсон тоос, шороог амьсгалах. Мөн бохирдсон гадаргуу дээр гар хүрээд, дараа нь нүд, хамар, амандаа хүргэх зэрэгт халдвар авдаг байна.
Уг вирусын талаарх судалгааг 2007 онд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхөн БНХАУ-ын мэргэжилтнүүдийн хамтарсан судалгаа хийж байжээ. Уг судалгаагаар Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцын 7.7%-д хантавирус илэрсэн байна. Мөн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдын иргэдийн цусны ийлдсийн шинжилгээгээр хантавирусийн эсрэг бие (IgG) тодорхойлогдсон нь уг халдварын эрсдэлийг судлан тандалт хийх шаардлагатайг харуулж байна.
Х.ХУЛАН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.