НИЙГЭМНийгэм мэдээ
Сүхбаатар аймагт гарсан түймэр Хятадын хил орчимд тулж очжээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн хогийн цэгээс (2026.05.13) 10:40 цагт гарсан хээрийн түймэр Монгол Хятадын хилд 16 километр орчимд тулж очжээ. Одоогоор аймгийн Онцгой байдлын газар, Дорнод аймгийн Онцгой байдлын газар Эрдэнэцагаан сумын гал түймэр унтраах, аврах 47-р анги болон Хил хамгаалах байгууллага, иргэд 183 хүн, 32 автомашинтай түймрийн голомтод ажиллаж байна.
Мөн Эрдэнэцагаан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр "Бор өндөр" гэх газарт гарсан хээрийн түймэр (2026.05.13) 20:30 цаг эхэлсэн түймрийг нийт 79 хүн 19 тээврийн хэрэгсэлтэйгээр түймрийн голомтод ажиллаж 00:10 цагт цурамд орууллаа хэмээн Эрдэнэцагаан сумын Засаг даргаас мэдээллээ. Урьдчилсан байдлаар түймэрт 1500 га орчим талбай өртсөн байна.
Х.ХУЛАН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭХ ОРОН ШАТААХГҮЙ ШҮҮ ЛАЛАРУУДАА ХУРДАН УНТРАА ЭСВЭЛ ХУЖААГУУДАД ӨГЧИХӨӨ