Гадаад мэдээДЭЛХИЙ

Рок дуучин найзаа хөнөөсөн хэргээр 1993 онд буруутгагдсан америк эрэгтэй олон жилийн дараа баривчлагджээ

1993 онд рок дуучин найзаа хөнөөсөн хэрэгт буруутгагдсан америк эрэгтэй  30 жил гаруй хууль сахиулах албаныхнаас зугтсаны эцэст Төв Америкаас баригджээ. АНУ-ын Маршалын алба мэдээлснээр “Cold as Life” хамтлагийн дуучин Родни Баржерийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан эрэн сурвалжлагдаж байсан Ричард Верстинийг Панамаас барьсан аж.

Дуучин Родни болон Ричард нар хамт амьдардаг, дотнын найз байжээ. 1993 оны есдүгээр сарын 15-нд Родни Детройд дахь гэртээ унтаж байхдаа буудуулж нас барсан байна. Түүнийг Ричард буудаж хөнөөсөн гэж хууль сахиулах албаныхан үзэж байгаа юм. Одоо 56 настай Ричард дөрөвдүгээр сарын 29-нд Панама улсын Панама хот дахь нохой салхилуулах парк дээр баривчлагджээ. Албаныхан хэлснээр түүнийг баривчлах үед тэр хуурамч бичиг баримттай байсан ч хуруу хээг нь шинжилж үзэж түүнийг Ричард мөн гэж баталсан юм.

Хэрэг гарснаас хэдэн хоногийн дараа Детройдын цагдаа нар Ричардыг баривчилсан ч албаныхан мэдээлснээр тэр шүүх хурал дээр ирээгүй байна. Үүнтэй холбогдуулан 1994 оны зургаадугаар сард түүнийг баривчлах тушаал гарч байжээ.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Найруулга ямар муу бичсэн байна, дахиад бичих хэрэгтэй

Ахр
Ахр

Гарчиг ойлгодоггүй ээ. Нас барсан найз нь рок дуучин байсан юм уу. Өөрөө рок дуучин залуу байгаад найзаа хөнөөчихсөн юм уу

Холбоотой мэдээ

Back to top button