Нийгэм мэдээ
Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр Ц.Магалжавыг 100 хувийн саналаар улираан сонголоо
Монголын үндэсний бөхийн холбооны арав дахь удаагийн "Их Эе" хурал өчигдөр/2026.05.15/ боллоо. Тус хуралд дүрмийн дагуу 255 төлөөлөгч оролцохоос одоогоор 204 төлөөлөгч буюу 80 хувийн ирцтэй хуралдав. Хурлаар:
- МҮБХ-ны тэргүүний тайлан
- Хяналтын зөвлөлийн тайлан
- Допингийн эсрэг үндэсний төв болон Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын мэдээлэл
- МҮБХ-ны Дүрэм батлах
- Бусад асуудлыг хэлэлцлээ.
Ингэхдээ,
- 5.1. МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн Аймгийн баяр наадамд амжилттай барилдсан бөхчүүдийн цол, эрэмбийг тусгасан асуудлаар мэдээллийг сонсож хэлэлцэх мөн улсын баяр наадамд 3 болон 4 давсан бөхчүүдийн эрэмбийг ямар журмаар тооцож байгааг тодруулах
- 5.2. МҮБХ-ны Тэргүүлэгчдийн ажиллах журмыг танилцуулж, хэлэлцүүлэх
- 5.3. Гадаад улсад байгуулагдаж буй салбар холбоодын мэдээлэл.
- 5.4. Баяр наадмын товыг тогтоосон асуудлаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд санал өгөх
6. Сонгуулийн тухайд,
- 6.1. МҮБХ-ны Тэргүүнийг сонгох /дүрэмтэй уялдуулна/
- 6.2. Тэргүүлэгч гишүүдийг сонгох /дүрэмтэй уялдуулна/
- 6.3. Барилдааны зөвлөлийн гишүүдийг сонгох /дүрэмтэй уялдуулна/
- 6.4. Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох. /дүрэмтэй уялдуулна/ зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Улмаар үндэсний бөхийн холбооны тэргүүнд Ц.Магалжав дахин өрсөлдөж, 100 хувийн саналаар улирав.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ пяздад энэ албыг өмчилж өгчээ хувьд гарчээ одоо байдал улам дордоно.Энэ жилийн шөвгийн 8 тэнэгээс допинг илрүүлнэ ха ха гоё чаах юмаа