Зеленский: ОХУ Беларусиар дамжуулж НАТО-гийн орон руу довтлохоор судалж байгаа
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский баасан гарагт /2026.05.15/ хэлэхдээ ОХУ Беларусийг Украины дайнд илүү гүн татаж оруулахаар төлөвлөж байна гэжээ. Мөн Украины хойд бүс эсвэл НАТО-гийн орон руу Беларусиар дамжуулан довтлохоор төлөвлөгөө судалж байгаа гэж Зеленский хэлсэн байна. Тэрбээр цэргийн болон тагнуулын албаныхантайгаа уулзсаны дараа “ОХУ Беларусийг Украины дайнд илүү гүнзгий татан оруулахыг оролдож буйг баримтжуулсаар байна” гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой холбоо барьж Оросын шинэ түрэмгийлэлд нэгдэхийг уриалсан гэж Зеленский мэдэгдсэн байна. Зеленский Телеграм дээрээ “ОХУ Беларусийн газар нутгийн өмнөд болон хойд хэсэгт Чернигов-Киев чиглэлд эсвэл шууд НАТО-гийн орон руу довтлох төлөвлөгөөг авч үзэж байна” гэж бичжээ. Беларусь нь Польш, Литва, Латви гэсэн НАТО-гийн орнуудыг хиллэдэг улс юм. Путиний хамгийн ойрын холбоотнуудын нэг Лукашенко 2022 оноос хойш ОХУ-ын цэргүүдийг газар нутгаараа дамжуулан Украин руу довтлохыг зөвшөөрсөн билээ. Гэхдээ Лукашенко беларусь цэргүүд Украин руу илгээгээгүй байгаа.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүний үгэнд маш болгоомжтой хандах хэрэгтэй байх,
Энэ хүн болохоо больжээ овоо тэссэн юмсан мань хүнд дотоод зөрчил их байгаа юм байна
Балай утсан хүүхэлдэй гуйлгачин жүүд украйныг сөнөөх зорилготой
НАТО украйнаар дамжуулж оросруу довтлох төлөвлөгөөтэй мэт харагддаг шүү
Улсуудын анхаарал татах гээд аргаа барж бна даа . Орос дайныг дуусгахын түүс болж байхад чинь