Улс төрийн мэдээ

НЗД-ын орлогчийн албанаас Г.Жаргалсайханыг тав хонолгүй чөлөөлж, Б.Мөнхбатыг томилжээ

Э.Бат-Амгалангийн хүн, БЗД-ин Засаг даргаар ажиллаж байсан Г.Жаргалсайханыг Хотын даргын нэгдүгээр орлогчоор даваа гарагт томилсон. Х.Нямбаатар "Н.Учралын саналын дагуу Г.Жаргалсайханыг орлогчоор томилсон. Иран, Америк шиг дайнтай улс биш хамтраад ажиллана" хэмээж байсан ч Н.Учрал, Х.Нямбаатарын толхилцоон ширүүсэх үеэр түүнийг чөлөөлсөн байна.

Энэ үйл явц хоёр хоногийн өмнө буюу баасан гарагт болсон бөгөөд нэгдүгээр орлогчийн албан тушаалд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатыг томилжээ.


Эргэн сануулахад, өнгөрсөн даваа гарагт болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Х.Нямбаатар нэгдүгээр орлогчоор Б.Мөнхбатыг санал болгосон ч Н.Учрал дэмжээгүй гэгддэг. Ер хот ажлаа урагшлуулахын тулд Хотын даргын түших багана, хөл гар нь бат бэх, нэг чиг шугамд байх учиртай. Гэтэл Х.Нямбаатарыг ажлаас нь унагахгүй ч дэргэд нь "чимхэх" хүнээр Э.Бат-Амгалангийн хүн Г.Жаргалсайханыг томилсон ч унав.

Гэхдээ Х.Нямбаатарыг Ерөнхий сайд Н.Учрал чөлөөлчихсөн учир процесс өөрөөр эргэх магадлалтай. Хотын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг эргэн томилох, эсхүл бүр өөр хувилбар яригдаж эхэлнэ гэсэн үг.

Бид процессыг эргэн мэдээлэх болно.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Номтойбаяр Хүрэлсүхд " шүүх дээр уулзья" гэж хэлээд тэр нь хэрэгжиж билээ. Даруулаггуй даврах ч ... . Бродюр, Туулын зам 2т хэт чичирснээс дээр доргүй дургүй Нянд дбргуй брллоо.

Зочин
Зочин

Нямбаа браво. Эв эeийг хичээгээд амаар нь яваад байхаар түгжил Ухрал бүр даварч байвал нь тэгвэл май гэх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button