Трамп Ираныг хурдан хэлэлцээнд хүрэхгүй бол тэднээс юу ч үлдэхгүй гэж анхааруулжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2026.05.17/ Ираныг сүрдүүлсэн байна. Тодруулбал Трамп өөрийн сошиал хуудас дээрээ “Ираны хувьд цаг дуусаж байна. Хурдан хөдөлсөн нь дээр гэж тэдэнд зөвлөе. Үгүй бол тэднээс юу ч үлдэхгүй шүү” гэж бичжээ. Анхааруулгыг нь хүлээн авахгүй бол ямар үр дагавар гарах талаар тэр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Мөн Иранаас яг ямар алхам шаардаж буйгаа дурдаагүй юм.
Дөрөвдүгээр сард АНУ, Иран нар гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч дайныг дуусгах хэлэлцээ зогсонги байдалд ороод байна. Иран Ормузын хоолойн хөдөлгөөнийг хаасан хэвээр бол АНУ-ын тэнгисийн хүчин Ираны хөлгүүдэд хаалт тавьсаар байгаа.
Трамп олон нийтийн сүлжээнд Ираныг заналхийлсэн тохиолдол хэд хэд бий. Дөрөвдүгээр сард гал зогсоохын өмнөхөн Трамп “Бүхэл бүтэн соёл иргэншил өнөө шөнө мөхөх болно. Хэзээ ч эргэж сэргэхгүй” гэж анхааруулсан юм. Мөн тэрбээр өмнө нь Ираны цахилгаан станц болон гүүрнүүдэд цохилт өгнө гэж сүрдүүлсэн билээ.
Хоёр талын энхийн хэлэлцээ зогсонги байдалд орсон нь Вашингтон, Техраны шаардлага тус өөр байгаа явдал юм. АНУ-ын хувьд Иранаас цөмийн хөтөлбөрөө орхиж, Ормузын хоолойг дахин нээх гэх мэт зүйл шаардаж байна. Харин Иран АНУ-аас дайн хийж учруулсан хохирлоо барагдуулж, Ливан дахь мөргөлдөөнийг зогсоох гэх мэт шаардлага тавьсан.
Эх сурвалж: CNBC















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ямар ядаргаатай хэцүү нөхөр вэ ийм байдлаар бол тусгаар ямар ч улсыг дарамтлаж магадгүй ёстой тамтай нөхөр байна
АНУ-ыг үндэслэгч эцгүүдийн байгуулсан улс 300 жил хүрэхгүй наслах нигууртай байжээ.Гол таслагч нь ДО.ТРА болох тавилантай ажгуу.