НИЙГЭМНийгэм мэдээ

"TMK Energy" компани байгалийн хийнээс эрчим хүч үйлдвэрлэх төсөл эхлүүлжээ

"TMK Energy" компани байгалийн хийнээс эрчим хүч үйлдвэрлэх төсөл хөгжүүлэхээр "Дашваанжил групп" ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэ нь тус компанийн нүүрсний давхаргын метан хийн "Гурвантэс XXXV" төслөөс олборлосон хийг арилжааны зориулалтаар ашиглах эхний томоохон алхам болж байна.
Хамтын ажиллагааны эхэн шатанд "TMK Energy"-ийн туршилтын цооногуудаас олборлосон хийг "Дашваанжил групп" ХХК-ийн нийлүүлэх импортын шингэрүүлсэн хийн түлштэй (LPG) хослуулан ашиглах нэг мегаватт хүртэлх хүчин чадалтай модуляр цахилгаан станц байгуулахаар тусгажээ.

Хоёр компани 2026 оны хоёрдугаар улирлын эцэс гэхэд инженерчлэл, дизайны ажлыг дуусгаж, гуравдугаар улирлын эцэст ашиглалтад оруулан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхлэх зорилт тавьсан байна. Тус гэрээг байгуулснаар метан хий арилжаалах зорилт нь бэхжихийн сацуу төслийнхөө үйл ажиллагааг урт хугацаанд цахилгаан эрчим хүчээр хангах эх үүсвэртэй болж байгааг "TMK Energy"-ийн гүйцэтгэх захирал Дугал Фергусон онцолсон байна. Төслийн ашиглалтаас илүү гарсан эрчим хүчийг нүүрсний уурхайнууд зэрэг орон нутгийн бусад хэрэглэгчдэд борлуулах боломж бийг мөн дурджээ.

Гэрээнд тусгаснаар "Дашваанжил групп" ХХК-ийн боловсруулалт, нийлүүлэлтийн шатны инженерчлэлийн судалгааны ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэх бол "TMK Energy" олборлолт, талбайн ажлыг хариуцах аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button