АНУ Иранд дахин цохилт өгч магадгүй гэж Трамп хэлжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2026.05.19/ мэдэгдэл хийхдээ Иранд дахин цохилт өгөх шаардлагатай байж магадгүй гэжээ. Даваа гарагт /2026.05.17/ АНУ Иранд цохилт өгөх гэж байсныг түр хойшлуулсан гэж Трамп хэлсэн юм. Тэгвэл цохилт өгөх тушаал гаргах гэж байснаасаа нэг цагийн өмнө бодлоо өөрчилж түр хойшлуулсан гэж тэр өчигдөр хэлжээ.
Трамп цохилтоо хойшлуулахаас өмнө Ираны тал АНУ-д энхийн хэлэлцээ хийх шинэ санал тавьсан. Хоёрдугаар сарын 28-нд АНУ Израилтай хамтран Иранд цохилт өгсний улмаас эхэлсэн дайныг Вашингтон дуусгаж чадахгүй байгаа юм. Тэгвэл Трамп Ираны эрх баригчдыг тохиролцоонд хүрэхийг гуйж байна гэж мягмар гарагт хэлжээ. Хэрвээ ирэх өдрүүдэд дайныг дуусгах тохиролцоонд хүрч чадахгүй бол Иранд цохилт өгнө гэж Трамп дахин сүрдүүлсэн байна. Өмнө нь тэр хэд хэдэн удаа Ираныг иймэрхүү байдлаар сүрдүүлсэн билээ.
Ормузын хоолой хаагдсанаас болж Трамп улс төрийн хэцүүхэн нөхцөл байдалд ороод буй. Газрын тосны үнэ өссөнтэй холбогдуулан АНУ-д бензиний үнэ дагаж нэмэгдэн, Трампын рейтинг огцом буураад байгаа юм. Арваннэгдүгээр сард Конгрессын хэсэг суудлыг сонгох засварын сонгууль явагдах тул Трампын хувьд дайныг хурдан дуусгаж, Ормузын хоолойг нээх сонирхол өндөр байна.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ зөнөг өвгөнийг ингэж дэлхий даяар гай авчирна гэж хэн санахав дээ.Иранчууд нухчихаж чадахгүй л байгаа юм байх даа.