Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Ираны дайныг дуусгах зөв хариу авахын тулд хэдэн хоног хүлээхэд бэлэн гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2026.05.20/ хэлэхдээ Иран энхийн тохиролцоог зөвшөөрөхгүй бол АНУ цохилт өгөхөд бэлэн байгаа гэжээ. Гэхдээ Вашингтон Иранаас зөв хариу авах хүртлээ хэд хоног хүлээхэд бэлэн гэж Трамп хэлсэн байна. Гэхдээ нөхцөл байдал түргэн хурцдаж магадгүй гэдгийг тэр анхааруулжээ.

Ираны дайнд гал зогсоогоод зургаан долоо хоног өнгөрсөн ч мөргөлдөөнийг дуусгах хэлэлцээ гацаад байна. Ормузын хоолойн хаалттай хэвээр байгаатай холбогдуулан газрын тосны хямрал үргэлжилсээр байгаа юм. Газрын тосны хямрал америкчуудад ч хүнд тусаж, Трампын рейтингийг унагасан. Арваннэгдүгээр сард Конгрессын завсрын сонгууль явагдаж хэд хэдэн суудал сонгох тул Трамп Ираны дайныг дуусгах сонирхолтой байгаа.

Ираны Хувьсгалт гварди цохилт өгөхгүй байхыг анхааруулж мэдэгдэл гаргахдаа “Хэрээ Ираны эсрэг түрэмгийлэл давтагдвал дайн бүс нутгаас халин үргэлжлэх болно” гэж анхааруулжээ. Харин тус улсын парламентын спикер Мохаммед Бакер Калибаф мэдэгдэл хийхдээ америкчууд шинээр цохилт өгөхөөр бэлтгэж байгаа нь илэрхий байна гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button