Нийгмийн
Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар найм дахь хоногтоо ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Дунд цухлаг” хэмээх газарт ойн гал түймэр гарсан тухай дуудлага тавдугаар сарын 15-ны өдрийн 12:30 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Тус газар нь аймгийн төвөөс зүүн зүгт 308 км, сумын төвөөс зүүн зүгт 210 км зайд байрладаг байна. Дуудлагын дагуу Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн 28 дугаар ангийн нийт 35 алба хаагч дөрвөн бүлэгт хуваагдан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Алба хаагчид түймрийн тархалтыг хязгаарлах, ой хээрийн бүсэд дахин гал авалцах эрсдэлийг бууруулах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч байгаа мэдээллээ.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.