НИЙГЭМНийгэм мэдээ

Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1068 гэмт хэрэг бүртгэгджээ

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 1068 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг зохицуулалттай.

Хуулийн дагуу тухайн иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, улмаар 2,700-аас 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-өөс 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэдэг байна. Мөн нөхцөл байдлаас шалтгаалан 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.

Тиймээс цагдаагийн байгууллагаас жолооч нарт замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөхийг анхааруулж байна. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулахаас сэргийлэхийг уриаллаа.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хашрахгүй ээ. Азийн аль оронд гэлээ Малайз байхаа согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан үед ташуурддаг гэсэн. Монголчуудад энэ арга л хамгийн их тохирно. Цус маханд нь мэдрүүлвэл согтуу машин барихаа болино.

Зочин
Зочин

Эрхэмсэг архичдаа сайн найзуудаа би та нарт хэлээд байгаа шүү зээ архи гэдэг ундааг болдог бол босоогоороо уу бүүр болохгүй бол бөөлжөөд ч хамаагүй уу гэж... Гурав харагданаа яг голыг нь олоод чаахад онодог.Архи тамхи амьдралын дайсан юм шүү дээ нэгэнт архинд орцон бол миний энэ зөвлөлгөөг дагаач дээ манайхаан.Бяд нар архичдын эрх ашгийг хамгаалж УИХ д төлөөллөө суулгаяаа тэгэхгүй бол бидний эрх бүдүүлгээр зөрчигдөж энэ тэнд жоом шиг хиарч байна одоо үхэхэд бэлэн сүүмийсэн манай архичид маш их олон байна.Улсын төсөвт шар тайлах хөрөнгөө суулгуульяа алийн болгон адлагдаж явах юм .Манай мэрэгжлийн архичдын яруу алдар мандан бадрагээ

Зочиншүүхх
Зочиншүүхх

Хуулиа чангалаач ээ,Ковдын кулгайч УИХ-ын дарга гэгч ээ!!!хэдэн хүн алж байж ухаарах вэ?

Back to top button