Нийгэм мэдээ
Хүмүүжигчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ
Олон улсын шатрын холбооноос /ФИДЕ/ “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хүмүүжигчдийн Ази тивийн шатрын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн цахим тэмцээн 2026 оны тавдугаар сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Монгол Улсаас хүмүүжигчдийн эрэгтэй хоёр, эмэгтэй нэг баг, өсвөр насны ангилалд нэг баг амжилттай оролцлоо. Тэмцээнд БНЭУ, Сингапур, Киргизстан зэрэг орны 25 багийн 102 тамирчин өрсөлдсөнөөс,
- Эрэгтэй болон эмэгтэй баг тус тус тэргүүн байрт шалгарч, хос алтан медаль хүртэв.
- Мөн сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын өсвөр насны хүмүүжигчдийн баг хүрэл медаль хүртлээ.
Эх сурвалж: ШШГЕГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг байна аа.Бахархаж байна.БАЯР ХҮРГЭЕ!
Баяр хүргэж талархал дэвшүүлье, сайхан залуучууддаа хүрэх амжилт нь аз жаргал авч ирээсэй гэж хүсье.