Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин Украиныг оюутны дотуур байрт цохилт өгсөн гэж буруутган хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт /2026.05.22/ мэдэгдэл хийхдээ Украин оюутны дотуур байрт дроноор цохилт өгсөн явдалд хариу өгөхийг зэвсэгт хүчиндээ даалгасан гэжээ. Тус халдлагын улмаас зургаан хүн амь үрэгдэж, олон арван хүн бэртэж, 15 хүн сураггүй хэвээр байгаа гэж Путин хэлсэн байна.

Тодруулбал ОХУ-ыын хяналтад байдаг Луганск мужийн Старобильскийн дотуур байранд халдлага болсон гэж Путин хэлжээ. Киевийн зэвсэгт хүчин яг юу онилж байснаа сайн мэдэж байсан гэдгийг тэр онцолсон байна. Украины зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ Путиний мэдэгдлийг үгүйсгэж, бүс нутагт байсан дрон нисгэдэг тусгай ангийн командлалд цохилт өгсөн гэжээ. Цохилт өгөхдөө олон улсын хүмүүнлэгийн хуулийг дагаж мөрдсөн гэж Украин мэдэгдсэн юм.

Хоёр тал дайнд энгийн иргэдийг санаатайгаар онилдоггүй гэж мэдэгддэг. ОХУ хяналтдаа авсан Луганск мужийг Украин буцааж эзлэх сонирхолтой байгаа билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хавар болоод өвчин нь хөдөллөө!!!

Шударга
Шударга

Хүүрэн Путин өөрөө хүүхдийн цэцэрлэг бөмбөгдсөн ш дээ, ёстой л нэг ДоЯ-ны чекист нь үнэн хүүр шүү !

Холбоотой мэдээ

Back to top button