Трамп Ираны дайныг дуусгах тохиролцоог бараг хэлэлцэж дууссан гэжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны энхийн хэлэлцээрийн талаарх харилцан ойлголцлын санамж бичгийг бараг хэлэлцэж дууссан гэдгийг бямба гарагт /2026.05.23/ мэдэгджээ. Тэрхүү харилцан ойлгомжийн санамж бичиг Ормузын хоолойг нээнэ гэж Трамп өөрийн сошиал хуудас дээрээ бичсэн байна.
Тодруулбал тэр “Truth Social” дээрх хуудас дээрээ “Хэлэлцээрийн эцсийн зүйлс болон нарийн ширийн мэдээллийн талаар одоо хэлэлцэж байгаа. Одоо удахгүй тохиролцоо хийснийг зарлана” гэж бичжээ. Тус тохиролцоо Ормузын хоолойг нээнэ гэснээс өөр мэдээлэл Трамп өгөөгүй юм.
Гэвч Ираны “Fars” агентлаг өнөө өглөө /2026.05.24/ мэдэгдэл хийхдээ тэрхүү хэлэлцээ Иранд Ормузын хоолойг зохицуулах эрхийг нь олгоно гэсэн байна. Трамп тус хоолойн талаар гаргасан мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй гэж тус агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.