Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээгүй
Монголд улаанбурхан өвчний дэгдэлт 452 дахь өдрөө үргэлжилж, нийт 15 мянга гаруй хүн уг халдварт өвчнөөр оношлогдоод байгаа билээ. Тэгвэл сүүлийн 24 цагт улсын хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй талаар ХӨСҮТ-өөс мэдээлэв.
Одоогоор улаанбурхан өвчний улмаас 20 хүн гэрээр, 71 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлэгчдийн дунд хүнд болон хүндэвтэр тохиолдол байхгүй аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэх, хэрвээ вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг зөвлөж байна.
Улаанбурхан өвчний талаар 100,119, 72224444 утсанд хандан мэргэжлийн байгууллага, эмчээс зөвлөө авах боломжтой.

Д.ХАДААН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.